Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Б.Березовский өөрийгөө дүүжилж хөнөөжээ
Их Британид амиа хорлож нас барсан Оросын тэрбумтан Борис Березовскийн цогцост хийсэн анхан шатны үзлэг шинжилгээний дүн гарч, түүнийг өөрийгөө дүүжилж нас барсныг тогтоожээ. Өнгөрсөн бямба гаригт Беркшир дэх гэрийнхээ ариун цэврийн өрөөнд нас барсан байдалтай олдсон түүний биед ямар нэгэн хүч хэрэглэсэн ул мөр байгаагүй гэнэ. Мөн тэрбумтны үхэлд гадны гуравдагч этгээд оролцсон байх магадлал байхгүй, тийм баримт олдоогүй тул анхан шатны дүгнэлтээр амиа хорлосон гэдэг таамаг нотлогдоод байна. Гэхдээ цогцост илүү нарийн шинжилгээ хийх бөгөөд энэ нь хэдэн долоо хоног үргэлжлэх учир яаран эцсийн дүгнэлт хийх болоогүй байна.
Зөвлөлт нурсны дараа 1990-ээд онд өвч хувьчлалаар ихээхэн хөрөнгөнд эзэн сууж, Оросын шинэ үеийн олигархиудын эхлэлийг тавьсан Борис Березовский 2000 онд Их Британид улс төрийн цагаачлал хүсэн ирсэн юм. Улс төр, бизнесийн бүлэглэлүүдэд нэр нөлөөтэй явсан тэрээр өөрийг нь хөнөөх гэсэн цөөнгүй оролдлогоос эсэн мэнд мултарч байсан хэдий ч 67 насандаа юуны учир өөрийн хүслээр амьдралыг орхих болов гэдэг олныг гайхашруулж байна. Энэ хэрэгт Оросын Аюулгүй албаныхан холбоотой гэх сэжиг олны дунд байгаа ч түүнийг нотлох баримт алга байгаа юм.
Их Британид амиа хорлож нас барсан Оросын тэрбумтан Борис Березовскийн цогцост хийсэн анхан шатны үзлэг шинжилгээний дүн гарч, түүнийг өөрийгөө дүүжилж нас барсныг тогтоожээ. Өнгөрсөн бямба гаригт Беркшир дэх гэрийнхээ ариун цэврийн өрөөнд нас барсан байдалтай олдсон түүний биед ямар нэгэн хүч хэрэглэсэн ул мөр байгаагүй гэнэ. Мөн тэрбумтны үхэлд гадны гуравдагч этгээд оролцсон байх магадлал байхгүй, тийм баримт олдоогүй тул анхан шатны дүгнэлтээр амиа хорлосон гэдэг таамаг нотлогдоод байна. Гэхдээ цогцост илүү нарийн шинжилгээ хийх бөгөөд энэ нь хэдэн долоо хоног үргэлжлэх учир яаран эцсийн дүгнэлт хийх болоогүй байна. Зөвлөлт нурсны дараа 1990-ээд онд өвч хувьчлалаар ихээхэн хөрөнгөнд эзэн сууж, Оросын шинэ үеийн олигархиудын эхлэлийг тавьсан Борис Березовский 2000 онд Их Британид улс төрийн цагаачлал хүсэн ирсэн юм. Улс төр, бизнесийн бүлэглэлүүдэд нэр нөлөөтэй явсан тэрээр өөрийг нь хөнөөх гэсэн цөөнгүй оролдлогоос эсэн мэнд мултарч байсан хэдий ч 67 насандаа юуны учир өөрийн хүслээр амьдралыг орхих болов гэдэг олныг гайхашруулж байна. Энэ хэрэгт Оросын Аюулгүй албаныхан холбоотой гэх сэжиг олны дунд байгаа ч түүнийг нотлох баримт алга байгаа юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























