Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Египетэд Линчийн шүүх сэргэж эхэлжээ
Египетийн Шаркия мужийн Нил мөрний эрэг дээрх Аль-Гуиндия тосгоны оршин суугчид нэг хулгайчийг хөөж барьж аваад хэдэн арвуулаа нийлж модонд хүлж байгаад тал талаас нь зодож нүдэн аминд нь хүрсэн байна.
Тус оронд өрнөсөн өнгөт хувьсгалаас хойш ийм байдлаар шүүх явдал газар авч байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичиж байна. Ердөө хэдхэн хоногийн өмнө гуравдугаар сарын 17-нд  Саманод хотод зорчигчийн моторт дугуй хулгайлсан хоёр хулгайчийг барьж авсан хүмүүс мөн л зодож, авто вокзалд хөлөөс нь дүүжилж амийг нь хөнөөгөөд, цогцосыг нь ойролцоох цагдаагийн хэсгийн дэргэд хаясан хэрэг гарсан юм. Энэ хэрэгт  олон мянган хүн оролцсон байна.
Энэ хэргийн дараагаар Египетийн Хуульзүйн сайд Ахмад Мекки  Туркийн хэвлэлд ярилцлага өгч хэрэгтнийг ийнхүү ард иргэд ямар ч шүүх, хууль ёсгүйгээр шүүх явдлыг буруушаан, гэмт хэрэгтнийг шударга шүүхэд шилжүүлж, хуулийн дагуу цээрлүүлж байхыг ард иргэдэд уриалсан юм.
Ард иргэд ийнхүү, “сайн дурын эргүүл” гарган, “шүүх хороо”  байгуулах явдал түгээмэл болж хууль бусаар ажиллаж, цагдаагийн байгууллагын ажлыг өмнөөс нь хийж байгааг эсэргүүцэн Египетийн цагдаа нар хэдэн өдрийн өмнө ажил хаяж байгаагаа  мэдэгдэж байсан юм.
Ц.Хас

0 Сэтгэгдэл
Шариатын шүүх гэдэг юмаа. Бид туршлагаас нь судлаад Авилгагч, Луйварчин нарыг яагаад хашрааж болохгүй гэж
hulgaigaa tsegtslej chadahgui bgaa manaid heregtei shuuh bn
ene xereg gexdee Lynchiin shyyx bish l baina daa egypt shyyx buyu Allah shyyx l baina daa
Хамгийн их уншсан