Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Дэлхийн долоон тэрбум хүнд зургаан тэрбум гар утас байна
Өнгөрсөн долоо хоногт тохиосон дэлхийн усны өдрөөр НҮБ-аас нэгэн сонирхууштай баримт олон нийтэд танилцуулсан нь дэлхийн долоон тэрбум хүн ам зургаан тэрбум гар утастай болсон тухай байв. Гэхдээ энэ баримтыг дэлгэсний учир нь орчин үеийн техник технологи хурдацтай хөгжиж байгааг харуулах гэсэн хэрэг биш. Өнөөдөр бидний хэрэглэж буй гар утасны тоо нийт хүн амд ноогдох жорлонгийн тооноос хавьгүй өндөр байгааг харуулах зорилготой байв. Өнөөдөр дэлхий дээр 2,5 тэрбум хүн ариун цэврийн нөхцөл хангасан жорлонгүй амьдарч байна.  Өөрөөр хэлбэл ийм нөхцлөөр 4,5 тэрбум хүн л хангагдсан гэсэн үг. Гэтэл орчин үеийн харилцааны гол хэрэгсэл болсон гар утсыг зургаан тэрбум хүн хэрэглэж байдаг. Энэ сонирхолтой парадоксыг хүмүүс тэр бүр ярихыг хүсдэггүй ч НҮБ дэлгэн тавьж, дэлхий нийтэд анхааруулахыг хүсч байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Жан Эллиассон мэдэгдсэн юм. Дээрх орхигдсон 2,5 тэрбум хүний ядаж хагасыг нь 2015 он гэхэд цэвэр жорлонтой болгох зорилгыг НҮБ тавиад байгаа бөгөөд 2025 он гэхэд бүх хүнийг хамруулсан байхаар төлөвлөж байна.  Олон арван халдварт өвчний эх үүсвэр болдог энэ ариун цэврийн нөхцөл хангаагүй ил задгай жорлон, эсвэл бүр ор байхгүйгээс хаана ч хамаагүй бие засдаг явдал ихэнхдээ Азийн ядуу буурай орон, тэр дундаа Энэтхэгт хамгийн түгээмэл байдаг.
АНУ-ын тэрбумтан Билл Гейтс бяцхан хүүхдүүд ариун цэврийн нөхцөл хангаагүй орчноос болж цагаасаа эрт нас барж буй явдлыг зогсоохоор усанд хэмнэлттэй, суурилуулахад амар, хамгийн гол нь ариун цэврийг хангасан орчин үеийн жорлон бүтээгээч хэмээн судлаач зохион бүтээгчдэд хандаж, 42 сая ам.долларын хөрөнгө оруулсан юм.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан