Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Путины хамгаалагчид Өмнөд Африкт зодолджээ
Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Дурбан хотноо болсон БРИКС-ийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины бие хамгаалагчид өөр хоорондоо зодолдсон гэж түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков ам алдсан байна.
Ер нь хамаг юм л эхнээсээ буруу эргэсэн уулзалт болсон гэнэ. Өмнөд Африкийн хэвлэлүүд ч тус улс түүхэндээ анх удаа олон улсын дээд хэмжээний айлчлалыг хамгийн муу зохион байгуулсан гэж бичиж байгаа гэнэ. Өмнөд африкийн тусгай албаныхан ОХУ-ын ерөнхийлөгчийн биеэсээ салгадаггүй нууц чемоданыг авахыг оролдож, ерөнхийлөгчийн аюулгүйн албаны ажилтнууд, кремлийн хэвлэлийн албаныхан, протоколын ажилтнуудыг уулзалтын өрөөнөөс гарахыг шаардсан гэнэ. Гэхдээ хамгаалалтын ажилтнуудын англи хэлний мэдлэг дутуу нь бас нөлөөлсөн байна. Үүнээ болж Путины хамгаалагчид өөр хоорондоо толхилцож, бие биенээ түлхэж эцэст нь өмнөд африкийн тусгай албаныхан тэднийг хөөж гаргажээ. Бүр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ерөнхийлөгчийн гадаад харилцаа эрхэлсэн туслах Юрий Ушаков нарыг ч гаргах гэсэн гэнэ.
Песков  энэ бүхэн хүлээн авч байгаа талын буруугаас болсон гэж онцолсон байна.
0 Сэтгэгдэл
ishsh chaavaas
Хамгийн их уншсан