Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Хутгаар зэвсэглэсэн этгээд сургууль руу дайрч 11 хүүхэд шархдуулжээ
Хятадын Шанхайн дагуул хотод үл мэдэгдэх этгээд сургуульд хутга барин дайрч 11 хүнийг  шархдуулсан аймшигт хэрэг гарчээ. Хохирогч хүүхдүүдийн хамгийн бага нь 11 настай охин байсан байна. Сургуулиас гарч явсан хүүхдүүд рүү хутга барьж дайрсан этгээдийг хориглох гэсэн эцэг эх, дэргэдүүр нь өнгөрч явсан хүмүүс ч түүний золиос болсон байна. Гэхдээ хүмүүс Зан гэдэг тэр этгээдийг барьж цагдаагийнханд өгч чадсан гэнэ. Цагдаагийнхан түүний түр амьдарч байсан байранд үзлэг хийтэл түүний эгч, бас нэг хамаатных нь цогцос гарчээ. Гэрчүүдийн хэлж байгаагаар бол хэрэгтэн Зянсу мужаас Шанхайд ирээд тэднээсээ мөнгө гуйхад тэд нь өгөөгүй юм байна. Тэгэхээр нь тэр тэднийгээ хутгалж хөнөөгөөд ойролцоох сургууль руу гүйж ийм аймшигт хэрэг үйлджээ.
Сүүлийн үед сургууль, хүүхдийн байгууллага руу зэвсэглэн халдах явдал олон гарч, зөвхөн 2010 онд гэхэд л таван удаагийн ийм гэмт хэргийн улмаас 15 хүүхэд амь алдаж, 80 гаруй хүн бэртэж гэмтсэн байна.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
het suurishil chini iim gajig uusgej bgaa yum shuu de. ylzarsan joomnii uur shig ene hotjolt suurshil dandaa gai gamshig daguuldag. niitiig hamarsan ulsgulun, niitiig hamarsan haldvart uvchin, dain baildaan, allaga huchirhiilel, zalilan mehlelt geed bolj butehgui yum buhen hotoos turdug.
Хамгийн их уншсан