Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Чингэлэгт оршин суух хятад гэр бүлүүд
Хятадын Шанхай хотын захаар ачаа тээврийн чингэлэгт амьдардаг хэдэн арван гэр бүл бий.  23 сая хүн амтай тус хотод орон сууцны хүрэлцээ гэдэг бэл бэнчин муутай нэгэнд өдрийн од шиг ховор тул халуунд халуун, хүйтэнд хүйтэн төмөр чингэлэгт толгой хоргодоход хүрсэн айлууд олон байдаг аж. Тэд орон гэр нь болсон энэ чингэлгээ худалдан авсан ч юм биш, бүр сарын 500 юаниар түрээсэлж  суудаг байна. Их хөлийн газар ажил төрөл хийхээр холын муж, хөдөө нутгаас зорин ирсэн айлууд эцэстээ ийнхүү амжилт эс олж хотын захаар ядруухан аж төрөх нь элбэг. Эдгээр чингэлгийг түрээсэлдэг газрын эзэн нь чингэлгээ вакум хаалга, цонхтой болгож, ус, цахилгаантай ч холбож өгчээ. Гэвч 15-хан метр квадрат чингэлэгт гэр бүлээрээ, үр хүүхэдтэйгээ багтаж шингэж амьдрахад хэцүү. Харин оршин суугчид нь үүндээ төдий л гомдоллоод байдаггүй. Амьдрахын хажуугаар бяцхан дэлгүүр, үйлчилгээний цэг болгон ашиглах нь ч байдаг аж.







0 Сэтгэгдэл
archaagvi heden mongoloos l deer bna
Хамгийн их уншсан