Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Дэлхийн аль улсын мөнгөн дэвсгэрт хамгийн бохир байдаг вэ

Европын улс орнуудын мөнгөнөөс Данийн мөнгөн дэвсгэрт зоосон дэр хамгийн их нян байдаг гэнэ. Оксфордын их сургуулийн профессор Ян Томпсоны судалгаагаар бол дэлхийн улс орнуудын мөнгөнөөс хятадын юань хамгийн их бохир байдаг  гэж гарчээ. Эрдэмтэн дэлхийн бараг бүх улсын мөнгөн дэвсгэрт зоосыг судалж дээр нь байгаа нянгийн тоог гаргасан юм байна.

Данийн крон дээрээс 40,2 мянган бичил биет илэрсэн бол хоёрдугаар байрт шведийн мөнгөн дэвсгэрт дээр 39,6 мянган нян байжээ. Харин европын 17 оронд хэрэглэж байгаа еврогоос 11 мянган нян гэж гарсан бол британийн фунтын дэвсгэрт дээр 18,2 мянган нян байсан байна.

MasterCard компанийн санал асуулгаар европын оршин суугчдын 83 хувь нь мөнгөн дэвсгэрт бол бохир гэсэн хариу өгсөн байна. Судалгаанд оролцогсдын талаас илүү хувь нь мөнгөн дэвсгэрттэй харьцуулбал шатны бариул, ном зэрэг арай цэвэр гэж хариулжээ.

Мөнгөн дэвсгэрт, зоосон дээр янз бүрийн өвчин үүсгэгч олон төрлийн нян байдаг байна. Эрдэмтэд цаашид хүн хүний гар дамжиж байдаг мөнгөн дэвсгэрт дээрх нянгийн талаарх судалгаагаа үргэлжлүүлэх юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан