Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Оросын жуулчид Египетийн пирамидын оройд гарчихжээ

Оросын жуулчин Вадим Махаров, гэрэл зурагчин Виталий Раскалов нар сайхан зураг авахын тулд Египетийн Гизе дэх цац суваргын бүр орой дээр нь гарчихжээ. Эртний хаадад зориулсан дурсгалт байгууламжийн нь орой дээр гишгилж ийм увайгүй үйлдэл гаргасан тэднийг нутгийнхэн тун дургүй байгаа гэнэ. Вадим Махоров интернетээр CNN-д хандаж ёсзүйгүй авирласандаа хэвлэлээр уучлал гуйсан байна. Тэр хар багаасаа л Египетийн гайхамшиг болсон цац суваргын оройд гарч үзэхийг хүсэдг байсан гэдгээ дурджээ. “Тэнд гараад ямар мэдрэмж төрснөө үгээр хэлэхийн аргагүй. Хүүхэд насны минь мөрөөдөл биелсэн. Тэр орой дээрээс би жинхэнэ гайхамшиг, гоо сайхан, цөлийн байгалийг олж харсан” гэж ярьсан байна. Харин хөндлөнгийн гэрчүүд бол хэсэг залуус цац сударга руу авирч харагдсан, орой дээр нь гарахад тэд 20 минут л зарцуулсан байх” гэжээ.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан