Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Их бүтээн байгуулалтын эзэд нийслэл хотноо чуулж байна
Хөдөлмөрийн яамнаас ажил олгогчдын эрэлт хэрэгцээнд тулгуурлан “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн эхний ээлжийн 4827 суралцагчид танхимын сургалтаа дуусгаж, дадлагын хичээлдээ орох болсон энэ үед хоёрдугаар ээлжийн суралцагчид хичээлдээ орж байгаа юм. Тиймээс эхний ээлжийн танхимын сургалтын төгсөлт, хоёрдугаар ээлжийн хичээлийн нээлтийг Хөдөлмөрийн яамнаас нэгдсэн арга хэмжээ болгон энэ амралтын өдрүүдэд “Буянт ухаа” спорт цогцолборт зохион байгуулах юм байна. Тус арга хэмжээний хүрээнд хот, хөдөөгийн МСҮ-ийн 50 төвд суралцаж байгаа бүх суралцагчид Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байгаа юм.
Өнөөдрийн байдлаар хөдөө орон нутгийн 33 МСҮТ-өөс 3340 суралцагч нийслэл хотод ирж үндэсний томоохон үйлдвэрийн газруудтай танилцаж, Төрийн түүхийн музейг сонирхох аж. Засгийн газраас мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд анхаарч, цаашид монгол орныхоо бүтээн байгуулалтын гол хүч нь монгол хүн өөрөө гэсэн ойлголтыг суралцагчдад өгөх зорилготойгоор тус арга хэмжээг зохион байгуулж байгаа. Тиймээс энэ жилийн хувьд 6600 мэргэжилтэй ажилтан бэлтгэж, ажлын байртай, ажилтай орлоготой болгох зорилготой тус хөтөлбөр ийнхүү амжилттай зохион байгуулагдаж, хоёрдугаар ээлжийн суралцагчдаа хүлээн авахад бэлэн боллоо.
Хөдөлмөрийн яамнаас ажил олгогчдын эрэлт хэрэгцээнд тулгуурлан “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн эхний ээлжийн 4827 суралцагчид танхимын сургалтаа дуусгаж, дадлагын хичээлдээ орох болсон энэ үед хоёрдугаар ээлжийн суралцагчид хичээлдээ орж байгаа юм. Тиймээс эхний ээлжийн танхимын сургалтын төгсөлт, хоёрдугаар ээлжийн хичээлийн нээлтийг Хөдөлмөрийн яамнаас нэгдсэн арга хэмжээ болгон энэ амралтын өдрүүдэд “Буянт ухаа” спорт цогцолборт зохион байгуулах юм байна. Тус арга хэмжээний хүрээнд хот, хөдөөгийн МСҮ-ийн 50 төвд суралцаж байгаа бүх суралцагчид Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байгаа юм. Өнөөдрийн байдлаар хөдөө орон нутгийн 33 МСҮТ-өөс 3340 суралцагч нийслэл хотод ирж үндэсний томоохон үйлдвэрийн газруудтай танилцаж, Төрийн түүхийн музейг сонирхох аж. Засгийн газраас мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд анхаарч, цаашид монгол орныхоо бүтээн байгуулалтын гол хүч нь монгол хүн өөрөө гэсэн ойлголтыг суралцагчдад өгөх зорилготойгоор тус арга хэмжээг зохион байгуулж байгаа. Тиймээс энэ жилийн хувьд 6600 мэргэжилтэй ажилтан бэлтгэж, ажлын байртай, ажилтай орлоготой болгох зорилготой тус хөтөлбөр ийнхүү амжилттай зохион байгуулагдаж, хоёрдугаар ээлжийн суралцагчдаа хүлээн авахад бэлэн боллоо.
0 Сэтгэгдэл
























