Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Сэтгүүлчийн хүсэл тэмүүлэл нь үхэлд хүргэжээ


 Британийн залуу сэтгүүлч  Ли Халпин орон гэргүй хүмүүсийн тухай баримтат кино хийхээр төлөвлөж бүтэн долоо хоногийн турш өөрийн киноны баатруудын амьдралын судлахаар гадаа гандаж, хаа тааралдсан газраа хонож явааж осгож нас барсан байна.  Хотын баруун захад орших орхигдсон дүүрэг буюу ядуусын хорооллоос 27 настай залуу сэтгүүлчийн цогцсыг олжээ.
Өнгөрсөн ням гаригт тэрээр өөрийн твиттертээ: Би ирж буй долоо хоногийг Ньюкаслад өнгөрүүлнэ.  Долоо хоногийн турш тэндэхийн орон гэргүйчүүд шиг хаа тааралдсан газраа хонож, тусламжаар олгож байгаа хоол хүнсээр нь хооллож, бичиж байгаа зохиолынхоо баатрууд дунд амьдарна. Тэдний амьдралын хэв маягт гүн орох тусам дотоод ертөнцөд нь нэвтрэх болно гэдгээ тун сайн ухамсарлаж байгаа хэмээн бичсэн байна. Ньюкасль бол Британийн хамгийн хүйтэн хэсгийн нэг. Шөнөдөө 0-4 хэм хүртэл хүйтэрдэг. Ли Халпин нь Новел сэргүүлд ажилладаг байсан төдийгүй хотынхоо нэгэн радиод өөрийн нэвтрүүлгийг хөтөлдөг байсан юм. Түүний сүүлийн төсөл бол орон гэргүйчүүдийн амьдралын тухай өгүүлэх баримтат кино байжээ. Түүний дотны найз Лейк: Тэр бол хүмүүс хэрхэн амьдарч байгааг бусдад мэдрүүлэхийн төлөө өөрийгөө золиосолсон сэтгүүлчийн нэг боллоо” хэмээн өгүүлсэн байна
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан