Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Төмөр хатагтай маргарет Тетчер нас нөгчлөө

Их британийн ерөнхий сайд асан, төмөр хатагтай Маргарет Тетчер 87 насандаа Лондонд нас нөгчжээ. Эрүүл мэндийн таагүй байдлаасаа болоод тэрээр сүүлийн жилүүдэд олны өмнө нэг их харагдахгүй гэртээ байдаг болсон. Тэр эмнэлэгт хэвтэж байгаад өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-нд гэртээ гарч зул сарын баяраа тэмдэглэсэн юм.

Маргарет Тетчер 1979 оноос 1990 он хүртэл Их британийн Засгийн газрыг тэргүүлж байсан европын орнуудын хувьд Засгийн газрын анхны эмэгтэй тэргүүн байсан юм. Тэрээр британид хийсэн улс төр, эдийн засгийн шинэчлэлийнхээ дүнд “Төмөр хатагтай” гэсэн алдар хүртэж байсан юм.

2002 оноос түүний эрүүл мэндийн байдал муудаж улс төр, олон нийтийн арга хэмжээнд нэг их оролцохоо больсон юм. Эмч нарч түүнийг ийм арга хэмжээнүүдэд оролцохыг хориглох болжээ. Өнгөрсөн онд хатан хаан Елизаветагийн төр барьсны 60 жилийн ойгоор Ерөнхий сайд байсан хүмүүст зориулж барьсан хүндэтгэлийн зоогт ч тэрээр оролцож чадаагүй юм.

Маргарет Тетчерийн охин Кэрол Тетчер 2008 онд ээжийнхээ  хуучин тогтолцоотой хийсэн тэмцлийн тухай ном хэвлүүлсэн юм.
2011 онд Холливуд түүний тухай “Төмөр хатагтай” кино хийж нэр жүжигчин Мэрил Стрип гол дүрд нь тоглон Оскарын шагналыг гурав дахь удаагаа хүртсэн юм.




1 Сэтгэгдэл
Зөвлөлтийн сэтгүүлч түүнтэй ярилцаад түүний чих шудрага байдал болоод улс төрийн байр суурь хандлагыг дүгнэхдээ яг л төмөр шиг хатагтай байна гэсэн нь сүүлдээ бараг нэр нь болчихсоншүүдээ
Хамгийн их уншсан