Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Денге чичиргээний тахал

Денге нэртэй халуун чичиргээ өвчний хамгийн олон хүн хамарсан тахалтай тулгарч магадгүй байгаа тухай Сингапурын “Straits Times” сонин мэдээлж байна. Үхлийн аюултай энэ өвчний талаар Сингупурт мэргэшин ажилладаг Лео Еэ Шин нь тус сонинд өгсөн ярилцлагадаа “Энэ жил бид денге халуун чичиргээ өвчний өргөн хүрээтэй тахалтай тулгарна гэдэгт бэлтгэлтэй байх ёстой ” гэсэн байна.
Энэ өвчнөөр зөвхөн өнгөрсөн долоо хоногт халдварласан хүний тоо 327 болжээ. Гэтэл таван сая гаруй хүнтэй энэ улсын тахлын босго нь долоо хоногт 191 тохиолдол юм. Тэгэхээр нэгдүгээр сараас эхлээд долоо хоног бүр 300 сингапур хүн энэ өвчний халдвар авч байгаа нь маш аюултайд тооцогдоно. Ингээд ч зогсохгүй энэ тоо нь зургадугаар сарын үеэр хоёр дахин нэмэгдэж долоо хоногт 600-д хүрч магадгүй болжээ.
Денеге чичиргээг тогтмол цэвэр усанд үрждэг нэгэн төрлийн шумуул тараадаг. Өвчин нь биеийн халуун огцом нэмэгдэж таваас долоо хоног буудаггүй, үе мөч ба булчингаар хүчтэй өвдүүлдэг, дотуур цус алдуулдаг шинж тэмдэгтэй. Яаралтай эмчилгээ хийгээгүй тохиолдолд үхэлд хүргэх аюултай.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан