Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Ц.БАЯРСАЙХАН: 100 МЯНГАН ОРОН СУУЦ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН ИРГЭД ХОХИРОХГҮЙ
Жилийн зургаан хувийн хүүтэй зээл бүхий “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-т зээлд хамрагдсан иргэд хохирлоо хэмээж байгаа. Уг зээлд хамрагдахаар 3184 иргэн бүртгэгджээ. Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан “Зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлд хүсэлтээ өгсөн иргэд хохирч үлдэхгүй, асуудлыг шийднэ. Тухайн үед барилга барьж байсан компаниудад төрөөс ямар нэг дэмжлэг үзүүлээгүй. Хөгжлийн банкаас 200 орчим тэрбум төгрөгийг хэд, хэд хувааж өгсөн юм. Одоогоор 200 орчим хүнд зээл олгох боломж бий. Нөгөө талаар, арилжааны банкууд оролцоогүй. Ганц банкаар цаашлаад барилгынх нь явц 50 –аас дээш хувьтай барилгад зээл өгнө гэснээр нийгэмд хүлээлт үүссэн. Зээл авах 2284 иргэн бий. Одоогоор ашиглалтад өгөхөд 100 хувь бэлэн болсон барилга 1105, 90-99 хувьтай нь 439, 80-89 хувьтай 129 барилга, 50-79 хувьтай нь 611 орон сууц байгаа. Эдгээрийг шинэ хөтөлбөрт оруулан санхүүжүүлтийн зээл олгох боломж бий. Хашаа байшингаа зарсан иргэдийг хүнд байдалд байгааг ойлгож байна. Нэгэнт гэрээ хийсэн тул хөрөнгийн эх үүсвэрийг шийднэ гэж барилгынхантай ярьсан. Барилгынхан, банк ч уян хатан хандаж, Засгийн газар эх үүсвэрт нь анхаарна” хэмээн мэдэгдлээ.

0 Сэтгэгдэл