Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Диего Марадона Уго Чавесыг залгамжлагчийг дэмжиж байна
Домогт хөлбөмбөгч Диего Марадона Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хаалтад оролцож Уго Чавесийн залгамжлагч Николас Мадурог дэмжиж үг хэлсэн байна. Каракасын төв Боливарын өргөн чөлөөнд болсон цуглаан дээр Николас Мадуро “Бидэнтэй хамт дэлхийн хөл бөмбөгийн од Диего Армандо Марадона байна” гэж хашгиран тэнд цугларсан хэдэн зуун мянган хүний цөсийг хөөргөжээ. Марадона ч Николасын дэргэд зогсон хүмүүстэй мэндчилээд нэр дэвшигчийн гараас хөл бөмбөг авч цугларагсад руу өшиглөсөн байна.
Энэ цуглаан дээр Николас Мадура ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд ялах итгэл төгөлдөр байгаагаа илэрхийлжээ. Тэр энд “Венесуэл улс аюулгүй, авлигатай тэмцдэг, эдийн засаг нь өсдөг улс болно” гэсэн байна.
Харин түүний өрсөлдөгч, сөрөг хүчнээс нэр дэвшигч Энрике Каприлес бол “Улс оронд өөрчлөлт хэрэгтэй байна. Ард түмэнд тустай уюг ч өөрчлөхгүй, харин авлигыг устгах болно” гэж байна.
Венесуэлийн ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль энэ 14-ний ням гарагт болно.
Домогт хөлбөмбөгч Диего Марадона Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хаалтад оролцож Уго Чавесийн залгамжлагч Николас Мадурог дэмжиж үг хэлсэн байна. Каракасын төв Боливарын өргөн чөлөөнд болсон цуглаан дээр Николас Мадуро “Бидэнтэй хамт дэлхийн хөл бөмбөгийн од Диего Армандо Марадона байна” гэж хашгиран тэнд цугларсан хэдэн зуун мянган хүний цөсийг хөөргөжээ. Марадона ч Николасын дэргэд зогсон хүмүүстэй мэндчилээд нэр дэвшигчийн гараас хөл бөмбөг авч цугларагсад руу өшиглөсөн байна. Энэ цуглаан дээр Николас Мадура ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд ялах итгэл төгөлдөр байгаагаа илэрхийлжээ. Тэр энд “Венесуэл улс аюулгүй, авлигатай тэмцдэг, эдийн засаг нь өсдөг улс болно” гэсэн байна.
Харин түүний өрсөлдөгч, сөрөг хүчнээс нэр дэвшигч Энрике Каприлес бол “Улс оронд өөрчлөлт хэрэгтэй байна. Ард түмэнд тустай уюг ч өөрчлөхгүй, харин авлигыг устгах болно” гэж байна.
Венесуэлийн ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль энэ 14-ний ням гарагт болно.
0 Сэтгэгдэл
























