Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Үндэсний компаниуд нэгдэж орон сууцны хороолол барьж эхэллээ
“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж гарсан. Бүтээн байгуулалтад дотоодын аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх, барилгын салбарт ажлын байр бий болгох, иргэдийг хямд орон сууцаар хангах энэ зорилтын хүрээнд “Буянт -Ухаа I” хорооллын барилгын ажил эхэллээ.
Энэхүү хорооллыг “БҮТИ”, “Дельта”, “ЕСС”, “Эрэлт импэкс”, “UBC” гэсэн үндэсний таван компанийн нэгдэл “Үндэсний бүтээн байгуулалт” корпораци барина. Захиалагч нь Орон сууц санхүүжилтийн корпорац юм.
“Буянт-Ухаа” хороололд 1570 айлын 25 барилга, 128 хүүхдийн цэцэрлэг, үйлчилгээний төв байгуулагдана. Эхний 500 айл энэ намар орон сууцандаа орно гэж Үндэсний бүтээн байгуулалт корпорацийнхан Ерөнхий сайд Н.Алтанхуягт танилцууллаа. Харин дараагийн орон сууцуудыг нь ирэх оны тавдугаар сард бүрэн ашиглалтад өгөхөөр төлөвлөсөн байна.
Үндэсний компаниуд хамтарч, барилгын үндэсний үйлдвэрүүдээ дэмжиж, монгол ажилчдын хүчээр бүтээн байгуулалт хийх ийм зөв жишгийг дэмжиж ажиллахаа Ерөнхий сайд илэрхийлээд орон сууцны үнэ нь харьцангуй хямд өртөгтэй байна гэлээ.

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж гарсан. Бүтээн байгуулалтад дотоодын аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх, барилгын салбарт ажлын байр бий болгох, иргэдийг хямд орон сууцаар хангах энэ зорилтын хүрээнд “Буянт -Ухаа I” хорооллын барилгын ажил эхэллээ.Энэхүү хорооллыг “БҮТИ”, “Дельта”, “ЕСС”, “Эрэлт импэкс”, “UBC” гэсэн үндэсний таван компанийн нэгдэл “Үндэсний бүтээн байгуулалт” корпораци барина. Захиалагч нь Орон сууц санхүүжилтийн корпорац юм.

0 Сэтгэгдэл