Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Үйлдвэрлэлийн салбарт зээлийн дэмжлэг үзүүлнэ
Дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих үйлдвэрлэгчдэд зээлийн дэмжлэг үзүүлэх Засгийн газрын тогтоол баталлаа. Техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх санхүүжилтийн эх үүсвэрийн гуравны нэгтэй тэнцэх урьдчилгаа төлбөр болгон сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд 27.7 сая ам.доллар хүртэл, өвлийн хүлэмж барихад 17.4 сая ам.доллар хүртэл, ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэлд 45.0 сая ам.доллар хүртэл, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт 13.5 сая хүртэл ам.долларын зээлийг 4.5 жилийн хугацаагаар олгохыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгалаа.
Экспортод гарч буй угаасан ноосыг дотооддоо гүн боловсруулж, хагас болон цэвэр ноосон 2.5 сая тууш метр даавуу үйлдвэрлэх “Монгол ноосон даавуу” төслийг боловсруулжээ. Оёдлын салбарт жилд 50 орчим тэрбум төгрөгийн даавуу импортолж байна. Ноос боловсруулах үйлдвэрийн салбарт даавууны үйлдвэрлэлийг бий болгосноор ноосон түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгох, салбарын үйлдвэрлэлтийг 50 тэрбумаас 150 тэрбумд хүргэх, экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 50 тэрбумд хүрэх, уг үйлдвэрлэлийг дагасан 500 орчим жижиг, дунд үйлдвэр байгуулагдах боломжтой. Төслийн хүрээнд гурван үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинээр суурилуулна.
“Импортыг орлох болон экспортын оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэх” төсөл хэрэгжүүлнэ. Төсөл хэрэгжсэнээр орон нутаг болон нийслэлд 30 гаруй үйлдвэр шинээр байгуулагдаж, 50 гаруй жижиг үйлдвэрүүд туслан гүйцэтгэгчээр ажиллах бөгөөд үйлдвэрлэлээ өргөтгөснөөр 30 мянга гаруй ажлын байр бий болж, 549.3 тэрбум төгрөгийн оёмол бүтээгдэхүүн экспортлож, сурагчийн дүрэмт хувцас, өргөн хэрэглээний оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх юм.
Нийслэл хот орчимд 15 үнээний ферм, үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүний хэмжээг нэмэгдүүлэхээр 20 тонноос дээш хүчин чадалтай олон улсын стандартад нийцсэн 4 том үйлдвэр байгуулах, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх 86 цехийг байгуулах зорилт тавьж байна.
Өвлийн хүлэмж байгуулах төслийн хүрээнд Улаанбаатар хотод 20 га, Дархан хотод 1.5 га, Эрдэнэт хотод 1.0 га, бусад аймгийн төвүүдэд тус бүр 0.5 га нийт 32.0 га өвлийн хүлэмж байгуулан ажилуулна. Өвлийн хүлэмжтэй болсноор 500 хүн ажлын байртай болж, хүн амын хүнсний хангамжийг сайжруулан, импортын хүнсний ногоог хязгаарлах бодит бололцоо бүрдэх юм.
Дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих үйлдвэрлэгчдэд зээлийн дэмжлэг үзүүлэх Засгийн газрын тогтоол баталлаа. Техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх санхүүжилтийн эх үүсвэрийн гуравны нэгтэй тэнцэх урьдчилгаа төлбөр болгон сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд 27.7 сая ам.доллар хүртэл, өвлийн хүлэмж барихад 17.4 сая ам.доллар хүртэл, ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэлд 45.0 сая ам.доллар хүртэл, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт 13.5 сая хүртэл ам.долларын зээлийг 4.5 жилийн хугацаагаар олгохыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгалаа.Экспортод гарч буй угаасан ноосыг дотооддоо гүн боловсруулж, хагас болон цэвэр ноосон 2.5 сая тууш метр даавуу үйлдвэрлэх “Монгол ноосон даавуу” төслийг боловсруулжээ. Оёдлын салбарт жилд 50 орчим тэрбум төгрөгийн даавуу импортолж байна. Ноос боловсруулах үйлдвэрийн салбарт даавууны үйлдвэрлэлийг бий болгосноор ноосон түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгох, салбарын үйлдвэрлэлтийг 50 тэрбумаас 150 тэрбумд хүргэх, экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 50 тэрбумд хүрэх, уг үйлдвэрлэлийг дагасан 500 орчим жижиг, дунд үйлдвэр байгуулагдах боломжтой. Төслийн хүрээнд гурван үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинээр суурилуулна.
“Импортыг орлох болон экспортын оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэх” төсөл хэрэгжүүлнэ. Төсөл хэрэгжсэнээр орон нутаг болон нийслэлд 30 гаруй үйлдвэр шинээр байгуулагдаж, 50 гаруй жижиг үйлдвэрүүд туслан гүйцэтгэгчээр ажиллах бөгөөд үйлдвэрлэлээ өргөтгөснөөр 30 мянга гаруй ажлын байр бий болж, 549.3 тэрбум төгрөгийн оёмол бүтээгдэхүүн экспортлож, сурагчийн дүрэмт хувцас, өргөн хэрэглээний оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх юм.
Нийслэл хот орчимд 15 үнээний ферм, үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүний хэмжээг нэмэгдүүлэхээр 20 тонноос дээш хүчин чадалтай олон улсын стандартад нийцсэн 4 том үйлдвэр байгуулах, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх 86 цехийг байгуулах зорилт тавьж байна.
Өвлийн хүлэмж байгуулах төслийн хүрээнд Улаанбаатар хотод 20 га, Дархан хотод 1.5 га, Эрдэнэт хотод 1.0 га, бусад аймгийн төвүүдэд тус бүр 0.5 га нийт 32.0 га өвлийн хүлэмж байгуулан ажилуулна. Өвлийн хүлэмжтэй болсноор 500 хүн ажлын байртай болж, хүн амын хүнсний хангамжийг сайжруулан, импортын хүнсний ногоог хязгаарлах бодит бололцоо бүрдэх юм.
Эдгээр төслүүдэд Чингис бондын хөрөнгөөс зээлийн дэмжлэг үзүүлэхээр тогтлоо.
0 Сэтгэгдэл
























