Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Бөмбөгийг түргэн буцалгагчид хийсэн байжээ

Бостон хотод өчигдөр болсон дэлбэрэлтийн талаар АНУ-ын Холбооны мөрдөх товчоо нэлээд зүйлийг тодруулаад байна. Бөмбөг, тэсрэх бодис хийж байсан цүнхнийх болов уу гэмээр хар өнгийн нийлэг эдийн тасархай яг дэлбэрэлт болсон газраас олсон байна. Харин тэсрэх бодисыг түргэн буцалгагчид хийсэн байсан бололтой. Хэргийн газраас бас хадаасны үлдэгдэл олдсон байна. “Нэг хүн байсан уу, хэд хэдэн хүн байсан уу гэдгийг одоохондоо бид нарийн хэлж чадахгүй байна” гэж Холбооны мөрдөх товчооны төлөөлөгч Ричард Делорьер хэлжээ.
Холбооны мөрдөх товчоо Бостоны иргэдэд хандаж үйл явдлын үеэр авсан гэрэл зураг, дүрс бичлэг өгч туслахыг гуйгаад байгаа юм.
Олон улсын марафон гүйлтийн тэмцээний яг барианы газарт дэлбэрсэн хоёр ч удаагийн бөмбөгний уршгаар шархдаж гэмтсэн хүний тоо 183 болж тэдний 23 нь хүнд байгаа юм. Гурван хүн амь алдсаны нэг нь найман настай хүү байгаа бол нөгөө нь 29 настай эмэгтэй, хоёулаа АНУ-ын иргэн. Харин нэг эрэгтэй нь АНУ-д суралцдаг хятадын иргэн байжээ.
0 Сэтгэгдэл
uvchtei hun shig yum bichhin hoeula emegtei gesnee neg n 8 nastai hu neg n hyatad er gehin tegheer 4 bolood bga bizde
uvchtei hun shig yum bichhin hoeula emegtei gesnee neg n 8 nastai hu neg n hyatad er gehin tegheer 4 bolood bga bizde
Хамгийн их уншсан