Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Шатахууны үнэ буурах уу
Манайд хойд хөрш газрын тос, түүний бүтээгдэхүүнийхээ экспортын татварыг нэлээд ээдрээтэй аргаар тооцон гаргадаг. Эхлээд газрын тосны төлөвлөж байсан болон дэлхийн зах зээл дээрх бодит үнэ гэх мэт олон үзүүлэлтийг авч, хоорондын зөрөөний 60 хувийг нь газрын тосны татвар болгон ногдуулдаг. Дараа нь, энэ татварынхаа 66 хувиар экспортолж байгаа цайвар өнгийн нефтийн бүтээгдэхүүн буюу солярка, керосин зэрэгт, 90 хувиар экспортын бензинд ногдуулдаг татварыг тогтоодог. Нэг ёсондоо, “60 - 66-90” ч гэдэг л дээ. Энэ сарын эхнээс нефтийн дэлхийн зах зээл дээрх үнэд хийсэн мониторонгийн үзүүлэлтээр татварын хэмжээ нь өөрчлөгдөн 23.1 ам.доллараар буурч, 378.4 ам.доллар болж байна. Тэгэхээр “60 - 66-90” томъёоны дагуу экспортолж байгаа цайвар өнгийн нефтийн бүтээгдэхүүний хэмжээ нь ирэх сарын 1-нээс нефтийн татварын 66 хувь буюу 249.7 ам.доллар болно. Нэг тонн бензинд ногдуулах татварын хэмжээ нь 361.4 ам.доллар байснаа буурч, 340.6 ам.доллар болно. 20 ам.доллараар огцом буурч байгаа хэрэг. Харин үүнийг дагаад Оросоос нийлүүлж буй экспортын үнэ нэмэгдсэн гээд байсхийгээд л бензин, дизель түлшний үнийг нэмэх эсвэл сүрдүүлж байгаад бага хүүтэй зээл аваад байдаг манай импортлогч нар үнээ буулгах бол уу? Эсвэл наад экспортын татвар чинь хамаагүй, “Роснефть” үнээ нэмчихсэн гээд бүр нэмчихдэг юм бол уу? Цаашдаа дэлхийн эдийн засгийн зогсонги байдал улам үргэлжлэх төлөвтэй байна. Тэгэхээр газрын тосны хэрэгцээ буурч, улмаар үнэ нь бас унана гэсэн үг. Үүнийг дагаад оросууд ч дээрх томъёоны дагуу экспортын шатахуунд ногдуулдаг татвараа бууруулна.
delhiid buh orond neft benzinii une buugaad baihad ganchan mongold l buuhgui ym ??? ard tumnee shulj hanahgui heden luivarchin baina deer n tor zasag n ene heden luivarchinguudiig mon ch ih oodruulah ymdaa ?? heden jil neftiin uildver barina gej yrij baina ??? tumnii haraalaar nariintaj uheerei ,Avsandaa ta nar chaddag ym bol luivardsan mongoteigee hevtehiig chin harnaa???
Манайд хойд хөрш газрын тос, түүний бүтээгдэхүүнийхээ экспортын татварыг нэлээд ээдрээтэй аргаар тооцон гаргадаг. Эхлээд газрын тосны төлөвлөж байсан болон дэлхийн зах зээл дээрх бодит үнэ гэх мэт олон үзүүлэлтийг авч, хоорондын зөрөөний 60 хувийг нь газрын тосны татвар болгон ногдуулдаг. Дараа нь, энэ татварынхаа 66 хувиар экспортолж байгаа цайвар өнгийн нефтийн бүтээгдэхүүн буюу солярка, керосин зэрэгт, 90 хувиар экспортын бензинд ногдуулдаг татварыг тогтоодог. Нэг ёсондоо, “60 - 66-90” ч гэдэг л дээ. Энэ сарын эхнээс нефтийн дэлхийн зах зээл дээрх үнэд хийсэн мониторонгийн үзүүлэлтээр татварын хэмжээ нь өөрчлөгдөн 23.1 ам.доллараар буурч, 378.4 ам.доллар болж байна. Тэгэхээр “60 - 66-90” томъёоны дагуу экспортолж байгаа цайвар өнгийн нефтийн бүтээгдэхүүний хэмжээ нь ирэх сарын 1-нээс нефтийн татварын 66 хувь буюу 249.7 ам.доллар болно. Нэг тонн бензинд ногдуулах татварын хэмжээ нь 361.4 ам.доллар байснаа буурч, 340.6 ам.доллар болно. 20 ам.доллараар огцом буурч байгаа хэрэг. Харин үүнийг дагаад Оросоос нийлүүлж буй экспортын үнэ нэмэгдсэн гээд байсхийгээд л бензин, дизель түлшний үнийг нэмэх эсвэл сүрдүүлж байгаад бага хүүтэй зээл аваад байдаг манай импортлогч нар үнээ буулгах бол уу? Эсвэл наад экспортын татвар чинь хамаагүй, “Роснефть” үнээ нэмчихсэн гээд бүр нэмчихдэг юм бол уу? Цаашдаа дэлхийн эдийн засгийн зогсонги байдал улам үргэлжлэх төлөвтэй байна. Тэгэхээр газрын тосны хэрэгцээ буурч, улмаар үнэ нь бас унана гэсэн үг. Үүнийг дагаад оросууд ч дээрх томъёоны дагуу экспортын шатахуунд ногдуулдаг татвараа бууруулна.
0 Сэтгэгдэл
2015.11.30
























