Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Хятадад энэ жил 6,9 сая хүн сургуулиа төгсөнө

Энэ жил Хятадын коллеж, их дээд сургууль төгсөгчид ажил олохтой холбоотой ихээхэн асуудалтай тулгарч магадгүй байгаа тухай Хятадын боловсролын яам мэдээлжээ. Нэг талаас өнгөрсөн жил Хятадын эдийн засгийн өсөлт удааширч үйлдвэрлэл хумигдсан, нөгөө талаас энэ жилийн төгсөгчдийн тоо дээд амжилт тогтоогоод байгаа юм. Энэ жил 6,9 сая хүн сургуулиа дүүргэн ажлын эрэлд гарах нь өнгөрсөн жилийнхээс 190 мянгаар их байгаа аж. Ийм байтал тэд нэлээд хумигдсан хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөх шаардлагатай болох юм. Боловсролын яамнаас гаргасан мэдээнээс үзвэл  эдийн засгийн өсөлт удааширснаас болж 500 гаруй компани орон тоогоо 15 хувиар цомхотгох төлөвлөгөөтэй байгаагаа зарласан нь шинээр төгсөгчдийг ажлын байраар хангахад сайнаар нөлөөлөхгүй нь мэдээж. Өнөөдрийн байдлаар аялал жуулчлал, цахим үйлчилгээ, анагаах ухааны салбаруудад л ажлын хүчний шаардлага бага хэмжээгээр нэмэгдсэн. Харин машин үйлдвэрлэл, уул уурхай, ашигт малталын олборлолт, барилгын салбарын ажлын хүчний эрэлт буурч байгаа юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан