Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Харь гаригийн хөлөг гэсэн чинь пуужингийн хэлтэрхий байж
Саявтар 1970-аад оны нууцыг дэлгэсэн олон материал Wikileaks сайтад гарсны дотор 1976 оны есдүгээр сарын 19-нд Мароккын ван II Хасанаас АНУ-ын засаг захиргаанд хандсан нэг бичиг оржээ. Уг бичигт улсынх нь эрэг орчмын нутгаар үл мэдэгдэх нисдэг биет явж өнгөрсөн тухай дурдаад үүний учрыг тайлахад тус болохыг хүссэн байж. Тэнд тус улсын зүүн хойд нутгийн эрэг орчмоор хоёр ч үл мэдэгдэх нисдэг биет бага хурдаар, яг л буух гэж байгаа юм шиг нисч өнгөрсөн тухай дурдсан байжээ.
Харин АНУ-ын захиргаа хариуд нь тэр биетийг яг тогтоох боломжгүй, сүүлт од юм уу, эвдэрсэн хиймэл дагуул байж болох юм гэжээ.
Гэтэл 35 жилийн өмнө болсон энэ нууцлаг үйл явдлыг одон орон сонирхогч Тед Молчан гэгч өнгөрсөн онд тайлж орхисон гэнэ. Тэрээр энэ яриад байгаа зүйл бол ямар нэгэн харь гаригийн хөлөг биш харин үйл явдлаас хоёр сарын өмнө хөөргөсөн зөвлөлтийн пуужингийн хэлтэрхий буюу сансрын хог байсан гэсэн байна.
АНУ-ын старатегийн командлал ч гэсэн үл мэдэгдэх нисдэг биетийн тухай мароккийн энэ мэдээллийн дараа тухайн газраас пуужингийн хэлтэрхий олж илрүүлж байжээ. Ийм байдлаар үл мэдэгдэх нисдэг биет гэдгийн хариуг америкчууд тайлж эхэлж байна. Харин энэ бүхнийг тухай бүрт нь яагаад хийхгүй, зарлахгүй байсан нь бас л нууц хэвээр үлдэж байна.
Саявтар 1970-аад оны нууцыг дэлгэсэн олон материал Wikileaks сайтад гарсны дотор 1976 оны есдүгээр сарын 19-нд Мароккын ван II Хасанаас АНУ-ын засаг захиргаанд хандсан нэг бичиг оржээ. Уг бичигт улсынх нь эрэг орчмын нутгаар үл мэдэгдэх нисдэг биет явж өнгөрсөн тухай дурдаад үүний учрыг тайлахад тус болохыг хүссэн байж. Тэнд тус улсын зүүн хойд нутгийн эрэг орчмоор хоёр ч үл мэдэгдэх нисдэг биет бага хурдаар, яг л буух гэж байгаа юм шиг нисч өнгөрсөн тухай дурдсан байжээ. Харин АНУ-ын захиргаа хариуд нь тэр биетийг яг тогтоох боломжгүй, сүүлт од юм уу, эвдэрсэн хиймэл дагуул байж болох юм гэжээ.

0 Сэтгэгдэл