Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Жохар Царнаев ухаан орж мэдүүлэг өгч эхэллээ
АНУ-ын Бостон хотод болсон марафон гүйлтийн тэмцээний үеэр бөмбөг дэлбэлсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа чечень гаралтай Жохар Царнаев ухаан орж мөрдөн байцаагчийн асуултад бичгээр хариу өгч эхэлсэн байна.
Мөрдөн байцаагчид юун түрүү өөр бас ийм халдлага, үйлдэл хийх эсэх, энэ талаарх мэдээллийг сонирхож байгаа юм байна. Царнаев хоолойдоо хүнд шархадсан учраас одоохондоо ярьж чадахгүй байгаа юм.
Бостонд гурван хүний аминд хүрч 170 орчим хүнийг шархдуулсан энэ дэлбэрэлтийг чечень гаралтай  ах дүү Тамерлан болон Жохар Царнаев үйлдсэн гэж сэжиглэж байгаа юм. Тэднийг дэлбэрэлт болсон газарт явж байсан нь дүрс бичлэг дээр үлдэж, гэрчүүд тэдний байгаа газрыг зааж өгснөөр баривчилсан юм. Ах Тамерлан нь цагдаа нартай буудалцаж байгаад амь үрэгдсэн бол 19 настай Жохар нь хүнд шархдан баривчлагдсан юм. Тэд 2001 онд гэр бүлийн хамт АНУ-д цагаачилж гарсан юм байна.

Ц.ХАС
0 Сэтгэгдэл
ийм сайхан залуу, яагаад хүмүүсийг хайрлахгүй байна аа.
Хамгийн их уншсан