Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Аймшигт аллагыг нүдээр үзсэн хүний яриа

ОХУ-ын Белгород хотод дэлгүүрт гурван хүнийг буудаж алаад гудамжинд бас гурван хүнийг буудсан аймшигт хэрэг гарсан. Таван хүн газар дээрээ нас барсан бол 16 настай нэг охин эмнэлэгт очоод нас барсан байна. Тэр гудамжинд байрладаг их дэлгүүрийн ажилтан Елена Петренко болсон үйл явдлыг харснаа “Бид ажил дээрээ байж байтал гэнэт буун дуу гарсан. Эхлээд бөмбөлөг хагалж байгаа ч юм уу, салют юм уу гэж бодсон. Цонхоор хартал гэгээлэг өнгийн BMW, магадгүй Х5 л байсан байх. Тийшээ нэг залуу гүйж харагдаад гэнэт машинаас буун дуу гарч, нөгөө залуу унасан. Тэргэнцэртэй нэг эмэгтэй хэрэндээ л зугтаагаад дэлгүүр лүү орох гэтэл худалдагч үүдээ хаагаад дотроос нь түгжиж орхисон. Эмч нар дэлгүүрээс дөрвөн ч хүний цогцос гаргаж авч явахыг бид цонхоороо харж байсан” гэжээ. Яг тэр гудамжинд байдаг 9-р лицейн хүүхдүүд хашгиралдан гүйлдэж байсан байна. 

Сэжигтэн Сергей Помазуны аав нь насаараа ой хамгаалагч хийсэн болохоор гэртээ буутай байдаг байж. Хөршүүд нь аавынх нь тухай их л тайван хүн гэж ярьж байна. Харин сэжигтэн Сергейн тухай бол хүүхэд байхдаа их л чимээгүй хүүхэд байсан хожим насанд хүрээд бол ихэнхдээ шоронд байсан даа гэжээ.
Гэмт хэрэгтэн дөрвөн сумтай Иж-27 маркийн хийн гар буу, 40 сумтай хагас автомат “Вепрь-308” карабинтай явсныг цагдаагийнхан барьжээ.



0 Сэтгэгдэл
odoo yag skinhead - iin udur bolhoor ingj bgaa bhoo
сэтгэл мэдрэлийн өвчтэй юм бишүү эцсийн эцэд хүний алтан амь шүүдээ
Хамгийн их уншсан