Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Жохар Царнаев ахтайгаа хамт Бостонд бөмбөг дэлбэлснээ хүлээлээ

Баривчлагдаад шархадсаны улмаас эмнэлэгт байгаа Жохар Царнаев ах Тамерлантайгаа хамт Бостон хотод марафон гүйлтийн тэмцээний бариан дээр бөмбөг дэлбэлснээ Холбооны мөрдөх товчооны ажилтнуудад мэдүүлсэн байна. Үүнийг хууль хяналтын байгууллагын эх сурвалжийг үндэслэн “Бостон глоб” сонины электрон хувилбарт нийтэлжээ. Жохар бас ахтайгаа дөрөвдүгээр сарын 19-нд цагдаагийн ажилтныг алснаа ч хүлээжээ. Тамерлан нь цагдаагийнхантай буудалцах үедээ амь алдсан бол Жохар шархдаж баригдсан юм. Тэр хоолойдоо шархадсан учраас ярьж чадахгүй бичгээр мэдүүлэг өгч, асуултын хариуд зөвхөн толгой дохиж байгаа гэнэ. Гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч толгой дохиж байсан тэрээр шүүгчийн “өмгөөлөгчийн хөлс төлөх үү” гэсэн асуултад ганцхан үг “үгүй” гэж шивнэжээ.
Дөрөвдүгээр сарын 15-нд Бостон хотын төвд  болж байсан марафон гүйлтийн тэмцээний барианы газарт 12 секундын зайтай хоёр ч бөмбөг дэлбэрч гурван хүн нас барж, 260 орчим хүн шархадсан юм. Америкийн эрх баригичд энэ хэргийн эзэн нь оросын чечениэс гаралтай ах дүү Царнаев гэж үзэж байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан