Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Далайд гарах боломжийг нэмэгдүүлэх талаар дараах арга хэмжээг авахаар боллоо
Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хүрээнд далайд гарах боломжийг нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа эргэлтийг түргэсгэх талаар дараах арга хэмжээг авахаар шийдвэрлэлээ.
“Дунзяны гаалийн баталгаат боомт” бүсэд Хятадын талтай хамтарсан тээвэр логистикийн төсөл хэрэгжүүлэхэд Монголын талыг төлөөлөн “Монголын төмөр зам” ТӨХК-ийг давуу эрхээр оролцуулах, тухайн төсөлд хөрөнгө оруулах чадамжтай хувийн хэвшлийн төлөөллийг сонгон оролцуулах ажлыг зохион байгуулахыг Шадар сайд Д.Тэрбишдагвад даалгалаа. БНХАУ-ын “Тяньжин хотын Бинхай шинэ дүүргийн “Дунзяны гаалийн баталгаат боомт” бүсэд 50 жилийн хугацаагаар 10 га газрыг Хятадын талтай хамтарч эзэмшиж ашиглах эрх авахад шаардагдах Монголын талын хөрөнгийг Монгол банк, Зам, тээврийн яам хамтран хэрэгжүүлж буй “Өргөн хэрэглээний барааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэнэ.
Монгол Улсын хилийн боомтууд болон БНХАУ-ын Тяньжин боомтын хооронд төмөр зам болон авто замын тээвэрлэлтийн нэвтрүүлэх хүчин чадал, тээврийн тарифийн асуудал, дамжин өнгөрөх барааг тээвэрлэхэд далайд гарцгүй улсын тээврийн хэрэгслийг ашиглах боломж болон хэлбэрийн талаар Хятадын талтай гэрээ, хэлцэл хийхийг Зам, тээврийн сайдад даалгалаа.
Манай улсаас далайд гарах хамгийн дөт гарц нь Тяньжин боомт юм. Өнөөдрийн байдлаар манай улсын экспорт, импортын чингэлэгт барааны 70 гаруй хувь нь тус боомтоор дамжин өнгөрдөг байна.
Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хүрээнд далайд гарах боломжийг нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа эргэлтийг түргэсгэх талаар дараах арга хэмжээг авахаар шийдвэрлэлээ.“Дунзяны гаалийн баталгаат боомт” бүсэд Хятадын талтай хамтарсан тээвэр логистикийн төсөл хэрэгжүүлэхэд Монголын талыг төлөөлөн “Монголын төмөр зам” ТӨХК-ийг давуу эрхээр оролцуулах, тухайн төсөлд хөрөнгө оруулах чадамжтай хувийн хэвшлийн төлөөллийг сонгон оролцуулах ажлыг зохион байгуулахыг Шадар сайд Д.Тэрбишдагвад даалгалаа. БНХАУ-ын “Тяньжин хотын Бинхай шинэ дүүргийн “Дунзяны гаалийн баталгаат боомт” бүсэд 50 жилийн хугацаагаар 10 га газрыг Хятадын талтай хамтарч эзэмшиж ашиглах эрх авахад шаардагдах Монголын талын хөрөнгийг Монгол банк, Зам, тээврийн яам хамтран хэрэгжүүлж буй “Өргөн хэрэглээний барааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэнэ.
Монгол Улсын хилийн боомтууд болон БНХАУ-ын Тяньжин боомтын хооронд төмөр зам болон авто замын тээвэрлэлтийн нэвтрүүлэх хүчин чадал, тээврийн тарифийн асуудал, дамжин өнгөрөх барааг тээвэрлэхэд далайд гарцгүй улсын тээврийн хэрэгслийг ашиглах боломж болон хэлбэрийн талаар Хятадын талтай гэрээ, хэлцэл хийхийг Зам, тээврийн сайдад даалгалаа.
Манай улсаас далайд гарах хамгийн дөт гарц нь Тяньжин боомт юм. Өнөөдрийн байдлаар манай улсын экспорт, импортын чингэлэгт барааны 70 гаруй хувь нь тус боомтоор дамжин өнгөрдөг байна.
0 Сэтгэгдэл
*****
Оросоор дамжуулан гаргасан нь дээрээ. Одоо тэр зүгт Орос, Монгол, Япон, Солонгос улсын ашиг сонирхол нэгдэж байгаа. Энэ нь Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдлыг "тогтвортой" хангаж чадна.
2013.05.07
























