Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Венесуэлийн парламентад сөрөг хүчний депутатуудыг зоджээ
Венесуэлийн парламент болох Үндэсний ассамблейн хуралдаан дээр сөрөг хүчний Ардчилсан эв нэгдлийн эвслийн хэсэг депутатыг зодсон хэрэг гарлаа хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Үндэсний ассамблейн тэргүүн Диосдадо Кабельо сөрөг хүчний төлөөлөгчдийг сая болсон ерөнхийлөгчийн сонгуульд Николас Мадуро ялсныг хүлээн зөвшөөр, ингэхгүй бол хуралдаан дээр үг хэлэх эрхийг нь хасна гэжээ. Үүнд дургүйцсэн депутатууд эсэргүүцлээ илэрхийлж цоор үлээцгээсэн байна. Үүнээс үүдээд парламентын танхимд жинхэнэ зодоон эхэлсэн байнна. Хэлмэгдсэн депутатын нэг Хулио Борхесын хэлснээр бол хэд хэдэн депутат сөрөг хүчний дөрвөн гишүүн рүү дайрч зоджээ. Түүний нүүр хавдаж хө толбо үүсэн байна.
Дөрөвдүгээр сарын 14-нд болсон ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулиар Николас Мадуро 50,8 хувийн санал авч сөрөг хүчнээс нэр дэвшсэн өрсөлдөгч Энрике Каприлесээс 1,9 хувийн саналаар тэргүүлсэн юм. Каприлес болон түүний талынхан сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзан саналын хуудсын дахин тоолохыг шаардсан юм.
Венесуэлийн парламент болох Үндэсний ассамблейн хуралдаан дээр сөрөг хүчний Ардчилсан эв нэгдлийн эвслийн хэсэг депутатыг зодсон хэрэг гарлаа хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Үндэсний ассамблейн тэргүүн Диосдадо Кабельо сөрөг хүчний төлөөлөгчдийг сая болсон ерөнхийлөгчийн сонгуульд Николас Мадуро ялсныг хүлээн зөвшөөр, ингэхгүй бол хуралдаан дээр үг хэлэх эрхийг нь хасна гэжээ. Үүнд дургүйцсэн депутатууд эсэргүүцлээ илэрхийлж цоор үлээцгээсэн байна. Үүнээс үүдээд парламентын танхимд жинхэнэ зодоон эхэлсэн байнна. Хэлмэгдсэн депутатын нэг Хулио Борхесын хэлснээр бол хэд хэдэн депутат сөрөг хүчний дөрвөн гишүүн рүү дайрч зоджээ. Түүний нүүр хавдаж хө толбо үүсэн байна. Дөрөвдүгээр сарын 14-нд болсон ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулиар Николас Мадуро 50,8 хувийн санал авч сөрөг хүчнээс нэр дэвшсэн өрсөлдөгч Энрике Каприлесээс 1,9 хувийн саналаар тэргүүлсэн юм. Каприлес болон түүний талынхан сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзан саналын хуудсын дахин тоолохыг шаардсан юм.
Ц.ХАС
0 Сэтгэгдэл
























