Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Хачин нэр өгөхийг хориглов
Шинэ Зеландын эрх баригчид хүүхдэд өгөхийг хориглосон нэрийн жагсаалт гаргажээ. Энэ жагсаалтад 77 нэр багтсан бөгөөд тэднийг Шинэ Зеландын Дотоод хэргийн яам нь хүүхдийн сэтгэхүйг гэмтээж болзошгүй хэт хачин гэж үзжээ. Нэрсийн заримаас нь дурдвал “V8” /найман цилиндртэй моторын тэмдэглэгээ/, “Анал”, “.”, “4Real” /Жинхнээсээ/, ““), “Mafia No Fear” /Мафи аймшигтай биш/ гэх мэт зөөлөн хэлэхэд хачин нэрс багтжээ. Шинэ Зеландын олон хүүхэдтэй айлууд хүүхдүүдээ  2nd /хоёрдугаар/, 3rd /гуравдугаар/  5th /тавдугаар/ гэх мэт нэр өгөх гэж оролдоод бүтэлгүйтсэн байх юм. Мөн хүүхдэд өгч байгаа нэрэнд хүндэт цол, тушаалын нэр оруулахыг хориглож. Тэгэхээр Шинэ Зеландад хүүхдэдээ хаан, гүнжтэй нэр өгч болохоо больсон байна.

Хүүхдэдээ өгөх гээд хамгийн олон удаа бүтэлгүйтсэн нэр нь “Justice” буюу “шударга ёс” гэсэн нэр байжээ. Энэ нэрийг эцэг эхчүүд хүүхдэдээ өгөх гэж 62 удаа оролдоод албан тушаалтнууд ийм нэрээр хүүхдийг бүртгэхгүй гэж татгалзсан учир больсон юм байна.

Халамжийн байгууллагууд хүүхдэд өмнө нь өгөөд байсан нэрийг өөрчлөх болсонтой холбоотойгоор удаа дараалан шүүх ажиллагаа болсны дараа ийн жагсаалт гаргажээ. 2008 онд “Talula Does The Hula From Hawaii” буюу “Талула гавайн хула бүжиглэв” гэсэн урт нэртэй охинд өөр богино нэр өгүүлж байжээ. Хамгийн хачин нэрний тухайд нэг хосууд хүүхдээ “Number 16 Bus Shelter” буюу “Автобусны 16 дугаар чиглэлийн зогсоол” гэж нэрлэх гэж оролдсон байдаг аж.
0 Сэтгэгдэл
ГОЁ НЭР БАЙНА ШҮҮ
туулын бургас гэвэл хөөрхөн үү хэхэхэ
Хамгийн их уншсан