Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Шувууны ханиаднаас сэрэмжлүүллээ

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын шинжээчид шувууны шинэ төрлийн H7N9 ханиад хүрээгээ тэлэн дэгдэж болзошгүйг анхааруулж сэрэмжлүүллээ. Үүнийг ДЭМБ-ын мэргэжилтнүүд “Үхлийн аюултай вирус” гэж тооцож байна. Үүнтэй зэрэгцээд хятадын эрх баригчид өнгөрсөн долоо хоногт 19 хүн нэмж өвчилсөн гэдгийг зарлалаа. Ингэснээр хятадад энэ өвчний халдвар авсан хүн 296 болж 127 хүн нас бараад байгаа юм. Британийн анагаах ухааны үндэсний хүрээлэнгийн ханиад судлалын төвийн удирдагч Жон Макколи “Шинэ вирусыг ДЭМБ аюултай” гэж үзэж байна гэжээ. Үнэхээр энэ вирусын халдвар авсан хүний 20 хувь нь үхэж байгаа нь хамгийн ноцтой юм.
Одоохондоо энэ вирус Хятад, тайванийн нутагт л илрээд байгаа юм. Харин энэ ханиад хүнээс хүнд халдсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Гол үүсгэгч нь гэрийн тэжээмэл шувуу гэж үзэж байна.

0 Сэтгэгдэл
aldaa
296 hun nas barsan gj bna 26 yumy 29 yumy
2013.05.02