Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ
Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Аймгийн төвүүд хөгжлийн төв байх учиртай
Эдийн засгийн хөгжлийн асуудлууд Улаанбаатарт л яригдаад байна. Монгол Улс хөгжлийн ганц төвтэй байж таарахгүй. Аймгийн төв болгон хөгжлийн төв болох учиртай. Энэ зорилтыг ажил хэрэг болгохын төлөө Шинэчлэлийн Засгийн газар ажиллаж, аймгийн төвүүдэд оношилгооны төв байгуулах, аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох зэрэг ажлыг эхлүүлээд байна. Мөн аймаг бүрийн хөгжлийн төлөвлөгөөг гаргаж байна гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг Орхон аймгийн Эдийн засгийн чуулганыг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.
Жил бүрийн гуравдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагддаг Эдийн засгийн чуулган анх удаа орон нутагт, Орхон аймагт болж байна. Биенес эрхлэгчдийн санаа бодлыг сонсдог, тэдэнд ямар асуудал тулгарч байна, тулгарч буй асуудлыг хамтдаа шийдэх гарц хайх, төр хувийн хэвшлүүд хэрхэн хамтарч ажиллах талаар нээлттэй ярилцдаг энэ арга хэмжээг орон нутагт зохион байгуулж байгаад Ерөнхий сайд талархлаа илэрхийлээд бусад аймгуудад ч мөн зохион байгуулахыг “Эдийн засгийн форум” төрийн бус байгууллагынхнаас хүслээ.
Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг тус аймагт ажиллах үеэрээ иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийсэн бөгөөд энэ уулзалтад орон нутгийн удирдлагууд оролцсон. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн 3,5 тэрбум төгрөг тус аймагт эргэлдэж байгаа. Энэ зээлийг тойрсон асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэн хэн хэчнээн төгрөгийн зээл авсан, ямар үр дүнтэй ажиллаж байгаа талаар ярилцахаар иргэдтэй хийсэн энэ уулзалтын үеэр шийдвэрлэсэнд Ерөнхий сайд талархаж байгаагаа энэ чуулганы төлөөлөгчдөд танилцуулаад аливаа асуудлыг иргэдийн оролцоог бий болгон нээлттэй ярилцаж, хэрхэн шийдвэрлэх гарц хайж, иргэдийн санал санаачилгыг хэрхэн ажил хэрэг болгосноо буцааж тайлагнадаг байх нь Шинэчлэлийн Засгийн газрын зарчим юм гэж хэллээ.

Орхон аймгийг буцаан Эрдэнэт хот гэж нэрлэх, орон нутгийн хувийн хэвшлийн өрсөлдөх чадвар ямар байна, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, орон нутгийн хөгжил ба Эрдэнэт үйлдвэр зэрэг сэдвээр чуулганы төлөөлөгчид ярилцаж, асуудлыг гаргаж, шийдлийг хайх учиртай. Эндээс гарах санал санаачилга, зөвлөмжийг ажил хэрэг болгохын төлөө анхаарч ажиллана гэдгээ Ерөнхий сайд Орхон аймгийн Эдийн засгийн чуулганд оролцохдоо хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Эдийн засгийн хөгжлийн асуудлууд Улаанбаатарт л яригдаад байна. Монгол Улс хөгжлийн ганц төвтэй байж таарахгүй. Аймгийн төв болгон хөгжлийн төв болох учиртай. Энэ зорилтыг ажил хэрэг болгохын төлөө Шинэчлэлийн Засгийн газар ажиллаж, аймгийн төвүүдэд оношилгооны төв байгуулах, аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох зэрэг ажлыг эхлүүлээд байна. Мөн аймаг бүрийн хөгжлийн төлөвлөгөөг гаргаж байна гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг Орхон аймгийн Эдийн засгийн чуулганыг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.Жил бүрийн гуравдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагддаг Эдийн засгийн чуулган анх удаа орон нутагт, Орхон аймагт болж байна. Биенес эрхлэгчдийн санаа бодлыг сонсдог, тэдэнд ямар асуудал тулгарч байна, тулгарч буй асуудлыг хамтдаа шийдэх гарц хайх, төр хувийн хэвшлүүд хэрхэн хамтарч ажиллах талаар нээлттэй ярилцдаг энэ арга хэмжээг орон нутагт зохион байгуулж байгаад Ерөнхий сайд талархлаа илэрхийлээд бусад аймгуудад ч мөн зохион байгуулахыг “Эдийн засгийн форум” төрийн бус байгууллагынхнаас хүслээ.

0 Сэтгэгдэл