Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Нисгэгчид нь унтаж, үйлчлэгч нь онгоцоо жолооджээ

Энэтхэгийн агаарын тээврийн Air India компанийн нисгэгчид нислэгийн үеэр жолооны ард үйлчлэгчээ суулгаад өөрсдөө унтаж байсан нь илэрч 166 зорчигчийн амь насанд аюул учруулахад хүрснийхээ төлөө ажлаасаа халагджээ. Бангкокоос Дели орохоор нисч явсан онгоцон дахь энэ явдал дөрөвдүгээр сарын 12-нд болсон боловч  сая л удирдлагын чихэнд хүрчээ. Компаний удирдлага хоёр нисгэгч, хоёр борт инженерийг ажлаас нь халсан байна. Онгоц хөөрөөд хагас цагийн дараа зохих өндөртөө гарсны дараа хоёрудагаар нисгэгч  Равиндра Нат кабинаас гарч үйлчлэгч Жей Баттаг орхижээ. Air India компанийн албан ёсны төлөөлөгч энэ тухайд тайлбарлахдаа нисгэгч албан байраа орхих зайлшгүй шаардлага гарсан бол багийн өөр нэг гишүүнийг орондоо үлдээх ёстой гэсэн байна.

Натыг ингэж гарсны дараа багийн дараагийн гишүүн Б.К.Сони бас кабинаас гарчээ. Тэр бас өөрийнхөө оронд үйлчлэгч бүсгүй Канику Калаг суулгасан байна. Нисгэгчдйиг ийнхүү бизнес танхимд ороод унтаж байх зуур Каника Кала үйлчлэгч санамсаргүйгээр нислэгийн автомат удирдлагын товчийг дарчихаж. 166 зорчигчтой онгоц удирдлагагүй болж доош унаж эхэлжээ. Сони Батта нар кабиндаа ирж нислэгийн үлдсэн зайд онгоцоо жолоодсон байна. Air India зорчигдын гомдлын дагуу хэргийг мөрдөн шалгаж  зохих арга хэмжээ авсан байна. Нислэгийн багийнхан буруугаа хүлээхгүй байсан ч үйлчлэгчид үнэхээр нисгэгчийн кабинд удаан хугацаагаар байсан, онгоцны нэгдүгээр нисгэгч хашаа ч яваагүй байсан зэрэг нь нотолгоо болж үйл явдал үнэхээр болсон нь нотлогджээ.
Энэтхэг улсыг НҮБ  нислэгийн аюулгүй байдлын талаар хамгийн ноцтой 13 орны  тоонд оруулсан юм. Саяны энэ тохиолдлын өмнөхөн Air India-гийн бас нэг нисгэгч нислэгийн өмнө согтуу байсан нь илэрч байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан