Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Ялалтын баяраар ахмад дайчдыг үнэгүй оршуулна гэжээ
ОХУ-ын Мурманск мужид амьдардаг, Аугаа их эх орны дайны ахмад дайчид Ялалтын баярыг угтаад “Цэргийн хүндэтгэлийн компани” гэдэг байгууллагаас нэгэн сонин санал бүхий захидал хүлээн авч нүд нь бүлтийж, чих нь дэлдийжээ. Тус байгууллага их ялалтын баярыг тохиолдуулан ахмад дайчдад хөнгөлөлт үзүүлж үнэ төлбөргүй оршуулна гэсэн  гэнэ.

1943 онд цэрэгт татагдаж фронтод явж байсан ахмад дайчин Нина Кузнецова энэ захидлыг аваад бие нь муудсан байна. Тэрээр “Ялалтын баяраар баяр хүргээд, оршуулах санал тавьж байгаагаар бодоход үхэх цаг минь ирж байгаа юм байлгүй дээ” гэж телевизийн сурвалжлагчид ярьсан байна.  
Харин “Цэргийн хүндэтгэлийн компани” байгууллагынхан болохоор бид ахмад дайчдаа оршуулах тухай яриагүй, харин оршуулгын хөшөө, бусад үйлчилгээ үзүүлэхдээ ахмад дайчдад хөнгөлөлт үзүүлнэ гэсэн юм гэж тайлбарлажээ. Энэ салбарын захирал Александр Беликов “Бид зүгээр л ямар ямар хөнгөлөлт үзүүлэхээ бичсэн. Түүнээс биш “Та бүхнийг хүлээж байна” гэж бичээгүй. Гэхдээ л манайд ахмад дайчид маань л ертөнцийн мөнх бусыг үзүүлж байгаа шүү дээ. Гашуун ч гэсэн үнэн” гэжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан