Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Сураггүй болоод нэг жил болсон онгоцыг олжээ

2012 оны долдугаар сард Уралын Серов хотоос 13 зорчигчтой нисээд сураггүй болсон АН-2 нисэх онгоцыг олсон байна. Хотын нисэх буудлаас найман км-ийн затай ойгоос онгоцны сэг, зорчигчдын эд зүйл, 11 хүний цогцосны үлдэгдлийг олжээ. Үйл явдал болоод нэг жил өнгөрсөн болохоор нас барсан хүмүүсийн цогцосыг энгийн аргаар таних аргагүй болсон болохоор ДНК-гийн шинжилгээ хийх шаардлагатай гэж шинжээчид үзэж байна.

Газар дээр нь ажилласан шинжээчид онгоц эхлээд модны орой мөргөж улмаар Катаминскийн намагт унасан юм байна. Тус бүс нутгийн ДХГ-ын хэвлэлийн нарийн бичгийн дарга Валерия Горелыхын хэлснээр бол онгоц модны орой шүргэх үедээ хумигдан шатжээ.

2012 оны долдугаар сарын 11-ний өдөр Серов хотын нисэх буудлаас зөвшөөрөлгүй хөөрсөн онгоцонд онгоц эзэмшигч Хатип Кашапов, Серов хотын ЗЦГ-ын дарга  Дмитрий Ушаков, тэдний хэдэн ажилтан байсан байна. Мөн зарим зорчигч энэ онгоцонд тохиолдлоор дайгдаж явсан ч байж магадгүй гэж үзэж байгаа юм. Тэднийг загас агнахаар юм уу, өөр газар очиж уурын ваннд орохоор явсан байж магадгүй гэж таамаглаж байсан юм.

Тухайн үед онгоцыг эрж газраар 30 км, агаараар 300 мянга орчим хавтгай дөрвөлжин км хайгуул хийсэн ч олоогүй болохоор өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эрлийг зогсоожээ.

Харин энэ удаа хоёр анчин явж байгаад намаг дотор ямар нэгэн зүйл байгааг харж. Эхлээд тэд эрчим хүчний шугамын унасан хэсэг юм байх гэж бодтол сайн ажиглаад онгоцны сэг байхыг мэдсэн гэнэ. Одоо хэргийн газарт шинжээчид ажиллаж хоёр хүний цогцосыг хайх, ослын шалтгааныг эцэслэн гаргах гэж байгаа юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан