Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Умард Солонгос пуужингуудаа бэлэн байдлаас буулгалаа

БНАСАУ Мусудан маягийн хоёр ч пуужингаа хөөргөх талбайгаас буулгалаа гэж АНУ-ын засгийн газрын эх сурвалжийг иш татан Рейтер агентлаг дамжууллаа. Эх сурвалжийн мэдээлснээр зүүн эрэгт байрладаг хөөргөх талбайгаас буулгасан пуужингуудыг өөр талбайд аваачиж байгаа юм байна. Нэр, албан тушаалаа хэлэхийг хүсээгүй эх сурвалж юутай ч умардынхан пуужингуудаа байлдааны бэлэн байдлаас буулгасан болохыг нотолсон байна.

Сүүлийн хэдэн долоо хоногийн туршид Умард Солонгос баллистик пуужин хөөргөнө хэмээн өмнөд Солонгос болон Япон, АНУ-д заналхийлж байсан юм. Умардын эрх баригчид өмнөд болон АНУ-г хамтарсан хээрийн сургууль хийснийг нь өөртөө заналхийлж байна гэж үзэн ийм хариу авч байна гэж мэдэгдэж байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан