Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Бразилийн дипломат ДХБ-ын тэргүүн боллоо
Дэлхийн худалдааны байгууллагын тэргүүнээр Бразилийн дипломат, 55 настай Роберт Азеведу сонгогдлоо. Тус байгууллагын 159 гишүүн улс, байгууллагын зөвлөлдөөнөөс ийм шийдвэр гарсан байна. Одоо үүргээ гүйцэтгэж байгаа, 2005 онд томилогдсон францын Паскаль Ламиг есдүгээр сарын нэгэнд ажлаа өгөхөд Роберт Азеведу үүрэгт ажилдаа албан ёсоор орох юм. Роберт Азеведу улсынхаа Гадаад хэргийн яаманд 20 жил эдийн засгийн асуудал хариуцаж, түүний удирдлага дор Бразил улс АНУ болон Европын холбоотой худалдааны томоохон зөрчил үүсгэж байсан юм. Азеведу “Худалдаа ганцхан өөрийн эрх ашгийн төлөө байх ёсгүй, тэр бас бодит ертөнцөд айл гэрийн амьдралын сайн сайхны төлөө байх ёстой” гэж хэлдэг хүн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан