Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Брюссельд нисэхийн ачигчид ажил хаяснаас нислэг өөрчлөгдлөө
Белгийн нийслэл Брюсселийн олон улсын нисэх буудлын ачигчид ажил хаяснаас 50 нислэгийн хуваарийг өөрчилж, хэдэн арван нислэг хойшиллоо гэж Европын холбооны агаарын тээврийн хамгийн гол сүлжээний нэг тус буудлын  хэвлэлийн алба мэдээллээ. Ажил хаяад нэг хоног өнгөрч байгаа Swissport буудлын ачигчдын үйлдвэрчний эвлэл  үйлчилгээний ажилчид болон ачигчдын тоог нэмэх шаардлага тавьж байгаа юм байна.
“180 зорчигчтой онгоцны ачааг хоёрхон ачигч хариуцаж байгаа нь хангалтгүй төдийгүй, аюултай байна” гэж үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч Сандра Ланженю мэдэгдсэн байна. Тэрээр даваа гарагт компанийн удирдлагуудтай уулзсан ч тохиролцоонд хүрч чадаагүй учраас ажил хаялтаа дахиад нэг өдөр сунгана гэжээ. Ачигчид ажил хаяснаас буудлын агуулахад 10 мянга гаруй ачаа бараа хуримтлагдаад байгаа бөгөөд энэ бүхэн дуусахаар бүгдийг нь зорчигчдын хаягаар гэрт нь хүргэж өгнө гэж буудлын албан ёсны төлөөлөгч мэдэгдээд байна.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан