ЭЗБХ: УИХ дахь намын бүлгүүд 5 хоногийн завсарлага хүсэж, Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсов
Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо
“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ?
“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
ЕВРОАЗИЙН МУЗЕЙН УДИРДЛАГУУД МОНГОЛ УЛСАД ЧУУЛЛАА
АТГ: Нийслэлд хэрэгжиж буй төслүүдтэй холбогдуулан 8 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан
Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унасан осол гарчээ
Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ
МАОГИЙН АЧ ОХИН ТАВАН ТЭРБУМ ЮАНИЙН ХӨРӨНГӨТЭЙ
Санхүүгийн “New Fortune” сэтгүүл манай урд хөршийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг ээлжит удаагаа гаргажээ. Энэ удаагийн жагсаалт нь хэзээ ч гаргаж байгаагүй их дуулиан тарьсан байна. Учир нь тэрбум гаруй хүнтэй Хятадын хамгийн баян хүмүүсийн жагсаалтад Мао Зэдүний ач охин Кун Дунмэй орсон байна. Мао нь хэзээ ч эд хөрөнгөнд шунадаггүй, зарчимч гэдгээрээ алдартай байсан бол охин нь арай өөр зарчим баримталдаг болж таарлаа. Куны хөрөнгийн хэмжээ нь таван тэрбум юань.
Кун нь Маогийн амьд мэнд үлдсэн цорын ганц хүүхэд Ли Миний охин юм. Тэрээр Америкийн Пенсильвани хотод их сургууль дүүргээд 2001 онд нутагтаа эргэн ирээд номын дэлгүүр нээн ажиллуулжээ. Тэрээр гол төлөв хуучин коммунист үеийн, өөрөөр хэлбэл өвөө Маогийн үеийн Хятадын соёлын талаарх судалгааны ном зардгаараа алдартай. Ингээд ч зогсохгүй “New Fortune” сэтгүүлийн судлаачдын үзэж байгаагаар хөрөнгийнхөө тэн хагасыг шахуу өвөөгийнхөө талаарх ном, судалгааг зарж олсон аж.
Кун нь 2011 онд Хятадын алдартай бизнесмэн, саятан Чэн Дуншентэй гэрлэсэн юм. Албан ёсоор гэрлэлтээ батлуулахаасаа өмнө энэ хоёр 15 жилийн турш хамтран амьдарсан бөгөөд гурван ч хүүдийн эцэг, эх болжээ.
Маогийн ач охин нь тэрбум юанийн хөрөнгө цуглуулсан бол ач хүү нь армид алба хааж генерал цол хүртжээ. Тэрээр Хятадын армийн түүхэнд хамгийн залуу генерал гэдгээрээ алдартай. Өдгөө 43 настай Мао Синьюй 2010 онд генерал цол авсан юм. Тэрээр Хятадын Цэргийн эрдмийн академийн стратеги ба цэргийн онолын шинжлэх ухааны судалгааны төвийн захирлын орлогч гэсэн албан тушаалтай.
Санхүүгийн “New Fortune” сэтгүүл манай урд хөршийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг ээлжит удаагаа гаргажээ. Энэ удаагийн жагсаалт нь хэзээ ч гаргаж байгаагүй их дуулиан тарьсан байна. Учир нь тэрбум гаруй хүнтэй Хятадын хамгийн баян хүмүүсийн жагсаалтад Мао Зэдүний ач охин Кун Дунмэй орсон байна. Мао нь хэзээ ч эд хөрөнгөнд шунадаггүй, зарчимч гэдгээрээ алдартай байсан бол охин нь арай өөр зарчим баримталдаг болж таарлаа. Куны хөрөнгийн хэмжээ нь таван тэрбум юань. Кун нь Маогийн амьд мэнд үлдсэн цорын ганц хүүхэд Ли Миний охин юм. Тэрээр Америкийн Пенсильвани хотод их сургууль дүүргээд 2001 онд нутагтаа эргэн ирээд номын дэлгүүр нээн ажиллуулжээ. Тэрээр гол төлөв хуучин коммунист үеийн, өөрөөр хэлбэл өвөө Маогийн үеийн Хятадын соёлын талаарх судалгааны ном зардгаараа алдартай. Ингээд ч зогсохгүй “New Fortune” сэтгүүлийн судлаачдын үзэж байгаагаар хөрөнгийнхөө тэн хагасыг шахуу өвөөгийнхөө талаарх ном, судалгааг зарж олсон аж.
Кун нь 2011 онд Хятадын алдартай бизнесмэн, саятан Чэн Дуншентэй гэрлэсэн юм. Албан ёсоор гэрлэлтээ батлуулахаасаа өмнө энэ хоёр 15 жилийн турш хамтран амьдарсан бөгөөд гурван ч хүүдийн эцэг, эх болжээ.
Маогийн ач охин нь тэрбум юанийн хөрөнгө цуглуулсан бол ач хүү нь армид алба хааж генерал цол хүртжээ. Тэрээр Хятадын армийн түүхэнд хамгийн залуу генерал гэдгээрээ алдартай. Өдгөө 43 настай Мао Синьюй 2010 онд генерал цол авсан юм. Тэрээр Хятадын Цэргийн эрдмийн академийн стратеги ба цэргийн онолын шинжлэх ухааны судалгааны төвийн захирлын орлогч гэсэн албан тушаалтай.
Б.Бадрал
0 Сэтгэгдэл
























