ЭЗБХ: УИХ дахь намын бүлгүүд 5 хоногийн завсарлага хүсэж, Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсов
Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо
“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ?
“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
ЕВРОАЗИЙН МУЗЕЙН УДИРДЛАГУУД МОНГОЛ УЛСАД ЧУУЛЛАА
АТГ: Нийслэлд хэрэгжиж буй төслүүдтэй холбогдуулан 8 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан
Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унасан осол гарчээ
Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ
Рихард Зоргегийн хүү Бакугийн гудамжинд тэнүүчилж явна
Зөвлөлтийн алдарт тагнуулч Рихард Зоргегийн хүү гэж өөрийгөө нэрлэсэн нэгэн эр Азербайжаны нийслэл Бакугийн гудамжинд орох оронгүй тэнүүчилж явна. “Тэр ямар ч орох оронгүй, тэтгэвэр ч авдаггүй. Одоо түүний ганцхан хүсэл нь халуун хоол идэх л байна” гэж эх сурвалж бичжээ.
Түүнийг хэн болохыг нь асуухад тэрээр “Би Рихард Зоргегийн хүү. Миний эцэг Японд алуулсан” гэж хариулж байна.
Рихард Зорге 1895 онд Бакугийн ойролцоо Сабунчи тосгонд нефтийн үйлдвэрт ажиллаж байсан немцийн инженер Густав Вильгелм Рихард Зоргегийн гэрт төрсөн. Залуу Рихард 1914 онд сайн дураараа немцийн армид явсан ч коммунист болж 1924 онд ЗХУ-д иржээ. Тэрээр Японд ажиллаж фашист Герман хэзээ ЗХУ-д довтлох гэж байгаа болон холбоотон Япон ЗХУ руу дайрах эсэх талаар чухал мэдээ дамжуулж байсан юм. Энэ мэдээллийн ачаар ч ЗХУ алс дорнодоос 40 дивизийг баруун фронтод шилжүүлэх боломж олгосон юм. Зоргег Японы сөрөг тагнуулын газар баривчилж 1944 онд дүүжлэн хороосон юм. Түүнд 1964 онд ЗХУ-ын баатар цол нэхэн олгосон байна.
Тагнуулч хоёр удаа гэрлэж байсан. Эхний эхнэр Кристина Герлах 1926 онд салаад Герман руу явсан. Хоёр дахь эхнэр Екатерина Максимова 1940-өөд онд баригдан Сибирьт цөлөгдөж байсан. Харин Зорге Японд байхдаа Ханака Ииситэй олон жил хамт амьдарсан.
Тэдний хэнийх нь хүүхэд өнөөдөр ингэж тэнүүчилж байгааг хэн ч хэлж мэдэхгүй байна. “Энэ хүн бол зүгээр л өөрийгөө тэгэж нэрлэдэг нэр зээлдэгч гэдэгт би 100 хувь итгэлтэй байна. Тэр Рихард Зоргегийн хүү байх нас нь ч таарамгүй, нөгөө талаар алдарт тагнуулчтай огт адилгүй, япон ч биш, хятад ч биш, азербайжан ч төрхгүй хүн. Зорге тэгээд ч гурван настайдаа Бакугаас явсан болохоор тэр жаал ийм хүү үлдээнэ гэж юу байхав” гэж нэгэн түүхч НТВ телевизэд өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ.
Зөвлөлтийн алдарт тагнуулч Рихард Зоргегийн хүү гэж өөрийгөө нэрлэсэн нэгэн эр Азербайжаны нийслэл Бакугийн гудамжинд орох оронгүй тэнүүчилж явна. “Тэр ямар ч орох оронгүй, тэтгэвэр ч авдаггүй. Одоо түүний ганцхан хүсэл нь халуун хоол идэх л байна” гэж эх сурвалж бичжээ. Түүнийг хэн болохыг нь асуухад тэрээр “Би Рихард Зоргегийн хүү. Миний эцэг Японд алуулсан” гэж хариулж байна.
Рихард Зорге 1895 онд Бакугийн ойролцоо Сабунчи тосгонд нефтийн үйлдвэрт ажиллаж байсан немцийн инженер Густав Вильгелм Рихард Зоргегийн гэрт төрсөн. Залуу Рихард 1914 онд сайн дураараа немцийн армид явсан ч коммунист болж 1924 онд ЗХУ-д иржээ. Тэрээр Японд ажиллаж фашист Герман хэзээ ЗХУ-д довтлох гэж байгаа болон холбоотон Япон ЗХУ руу дайрах эсэх талаар чухал мэдээ дамжуулж байсан юм. Энэ мэдээллийн ачаар ч ЗХУ алс дорнодоос 40 дивизийг баруун фронтод шилжүүлэх боломж олгосон юм. Зоргег Японы сөрөг тагнуулын газар баривчилж 1944 онд дүүжлэн хороосон юм. Түүнд 1964 онд ЗХУ-ын баатар цол нэхэн олгосон байна.
Тагнуулч хоёр удаа гэрлэж байсан. Эхний эхнэр Кристина Герлах 1926 онд салаад Герман руу явсан. Хоёр дахь эхнэр Екатерина Максимова 1940-өөд онд баригдан Сибирьт цөлөгдөж байсан. Харин Зорге Японд байхдаа Ханака Ииситэй олон жил хамт амьдарсан.
Тэдний хэнийх нь хүүхэд өнөөдөр ингэж тэнүүчилж байгааг хэн ч хэлж мэдэхгүй байна. “Энэ хүн бол зүгээр л өөрийгөө тэгэж нэрлэдэг нэр зээлдэгч гэдэгт би 100 хувь итгэлтэй байна. Тэр Рихард Зоргегийн хүү байх нас нь ч таарамгүй, нөгөө талаар алдарт тагнуулчтай огт адилгүй, япон ч биш, хятад ч биш, азербайжан ч төрхгүй хүн. Зорге тэгээд ч гурван настайдаа Бакугаас явсан болохоор тэр жаал ийм хүү үлдээнэ гэж юу байхав” гэж нэгэн түүхч НТВ телевизэд өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























