Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Барак Обама сэтгүүлчдийн эх сурвалжийг хамгаалах хуулийг дэмжлээ
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама сэтгүүлчдийн эх сурвалжийг төрийн байгууллагууд, эрх мэдэлтнүүдээс хамгаалах тухай хуулийн төсөл өргөн барих  хэрэгтэй гэснийг өчигдөр Цагаан ордонд хийлгэсэн хэвлэлийн мэдээлэл дээр хэвлэлийн нарийн бичгийн дарга Жей Карни мэдэгджээ. Сүүлийн үед Ассошиэйтед Пресс агентлагийн сэтгүүлчдийн утсыг хууль бусаар чагнасан мэдээлэл тархаад байгаатай холбогдуулаад Барак Обама ингэж мэдэгдсэн байна.  Ерөнхийлөгч конгрессын гишүүдтэй утсаар ярьж  хуулийн төслийг яаравчлах хэрэгтэйг сануулсан гэж Жей Карни хэлсэн байна.
“Ерөнхийлөгч угаасаа энэ хуулийг эртнээс дэмжиж байсан. 2009 онд хуулийн төслийг ярьж, эхний төслийг нь сонсч эхлэхэд хэвлэл мэдээллийн олон байгууллага дэмжиж байсан юм” гэж Ж.Карни хэлжээ. Карнигийн хэлж байгаагаар бол Барак Обама энэ хуулийн төсөл дээр ардчилсан намаас нэр дэвшиж гарсан сенатч Чарльз Шумертай хамтран ажиллаж, төслөө конгресст өргөн барих юм байна.  
Ноцтой асуудлаар дуулиан дэгдэж үндэсний аюулгүй байдалд ямар нэгэн муу үр дагавар дагуулах вий гэдгийг ерөнхийлөгч бас анхаарч байгаа гэж цагаан ордны төлөөлөгч хэлжээ.
АНУ-ын Хуульзүйн яам харин өнгөрсөн оны дөрөв, тавдугаар сард Ассошиэйтед Пресс агентлагийн сэтгүүлчдийн утсыг яагаад чагнасан тухайгаа тайлбарлаагүй байна. Харин агентлагийнхан болохоор алан хядагч  “Аль-Кайда” бүлгээс АНУ-ын эсрэг хийх гэж байсан халдлагын талаарх Тагнуулын төв газрын ажиллагааны тухай материалыг дэлгэсэнтэй холбогдуулж эх сурвалжийг нь олох гэж утас чагнасан байх гэж таамаглаж байгаа юм.

Ц.ХАС
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан