Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Оросын тусгай ажилтныг сая еврогоор элсүүлэх гэж байжээ
Оросын сөрөг тагнуулын албаныхны саяхан саатуулсан, АНУ-ын Тагнуулын төв газрын тагнуул Фогл  Москва дахь ЭСЯ-ны улстөрийн хэлтсийн гуравдугаар нарийн бичгийн дарга гэсэн албан тушаалаар халхавчлан оросын тусгай албаны хүнийг элсүүлэн авч, хамтран ажиллахдаа жилд нэг сая еврогийн хөлс амлаж байжээ.
АНУ-ын Тагнуулын төв газрын хүний нөөцийн газрын ажилтан Фогл Райан Кристофер гэгчийг оросын тусгай албаны нэг ажилтныг элсүүлэхээр ятгаж байх үед нь 14-ний шөнө баривчилсан юм. Тэр үед түүнд тусгай техник хэрэгсэл, оросын ажилтныг элсүүлэх бичмэл заавар удирдамж, их хэмжээний мөнгө, зүсээ хувиргахад хэрэглэх хиймэл үс зэрэг зүйлс байжээ.

Дипломат ажилтныг нь  баривчилсан тухайгаа ОХУ-ын Гадаад хэргийн яам Москва дахь АНУ-ын Элчин сайд Майкл Макфолд мэдэгдсэн ч албан ёсоор ямар нэгэн тайлбар, хариу өгөөгүй байгаа юм байна.

Үүний өмнө 2009 онд бас Оросын Сочи хотод гүржийн тусгай албаны мэдээллийн сүлжээ байгуулах гэж  орост хууль бусаар орж ирсэн гүржийн тагнуулын ажилтан Мамуки Майсуразег баривчилж байсан юм. Тэрээр гүржийн тагнуулын албаны мөнгөөр Сочид кафе нээж эндээ гадаадын тусгай албадын өндөр тушаалтнуудыг цуглуулж холбоо тогтоож байсан нь илэрсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан