Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Тунист исламынхан эмх замбараагүй байдал үүсгэлээ
Тунисын нийслэлд исламын шашинтнууд эмх замбараагүй байдал үүсгэж цагдаа нартай мөргөлдсөнөөс нэг хүн нас барж, 14 хүн хүнд шархадсаны 11 нь цагдаагийн ажилтан байна. Эрх баригчид ”шариатын талынхан” гэдэг байгууллагын их хурлыг террорист ажиллагаатай холбоотой хэмээн хориглосноос хамаг хэрэг эхэлсэн байна. Үүний дараа тус байгууллагын нэг удирдагч өөрийн талынхнаа уриалан ийм байдал үүсгэжээ. Жагсагчид нийслэлийн  ойр орчимд бэхлэлт босгож машины дугуй шатаан цагдаагийнхныг чулуугаар шидэлж эхлэхэд үндэсний гвардийн хуягт тээвэрлэгч оруулан цагдаагийнхан нулимс асгаруулагч хий цацсан байна.
Дотоод яамны мэдээгээр бол “Шариатын талынхан” байгууллагыг өмнө нь хоригдол байсан Абу Айяд тэргүүлдэг юм байна. Тэр террорист халдлага үйлдсэнийхээ төлөө 43 жилийн хорих ялаар шийтгүүлсэн ч 2011 оны хувьсгалын дараа өршөөлөөр суллагдсан хүн гэнэ.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан