Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Хамгийн том оршуулгын газар-Вади Аль Салам
Иракийн гэгээн Нажаф хотын Энхтайвны хөндий дэх исламын шашинтнуудын оршуулгын газар Вади Аль-Салам бол дэлхийн хамгийн том оршуулгын газар юм. Нийтдээ 1485,5 акр газар эзэлдэг энэ ариун газарт хэдэн сая хүний шарил бий. 600 гаруй мянган хүнтэй Нажаф хот ч өөрөө Иракийн хамгийн том хотуудын нэгэнд зүй ёсоор орно. Вади Аль-Саламын оршуулгын газарт 1400 жилийн тэртээгээс исламын шашинтнуудыг оршоож, нутаглуулж ирсэн гэдэг.
Шийтийн үнэн сүсэгтэн хүмүүсийн хувьд энэ ариун газар мөнхөд нойрсоно гэдэг тун чухал болно. Үе үеийн олон эзэн хаан, султан, хан хүү нар энд мөнхөд нойрсч байдаг юм.

Энд тоосго, гипсээр барьсан янз бүрийн жижиг бунхнууд байдаг. Хөрөнгө чинээ, хэргэм зэрэгтэй явсан талийгаач нарын бунхан арай том, сүрлэг байх жишээтэй. Бас газар дор оршоож, шатаар ордог болгосон шарил ч бий. 1930-1940-өөд оны үеийн оршуулга бас өөрийн гэсэн онцлогтой хэдэн метр өндөрт байрлуулсан байдаг.

2003 оны үес Иракийн дайны үед зэвсэглэсэн дайчид оршуулгын газрыг нуугдах газраа болгон ашиглаж байсан. Америкчууд ч үүнийг нь мэдэж хаагуур орох, хаанаас эрэхээ мэддэг, үүнээс болоод дайны хөлд өртөн энд тэндгүй эвдэрч сүйдсэн байдаг.

Үүний зэрэгцээ 2003 оноос эхэлсэн дайны уршгаар оршуулгын газрын хүрээ нь улам тэлж буй. 40 хувь өссөн гэсэн баримжаа тоо ч бий. Зарим эх сурвалж энэ хэмжээ сүүлийн жилүүдэд арай багасч байгаа гэдэг.

Иракийн гэгээн Нажаф хотын Энхтайвны хөндий дэх исламын шашинтнуудын оршуулгын газар Вади Аль-Салам бол дэлхийн хамгийн том оршуулгын газар юм. Нийтдээ 1485,5 акр газар эзэлдэг энэ ариун газарт хэдэн сая хүний шарил бий. 600 гаруй мянган хүнтэй Нажаф хот ч өөрөө Иракийн хамгийн том хотуудын нэгэнд зүй ёсоор орно. Вади Аль-Саламын оршуулгын газарт 1400 жилийн тэртээгээс исламын шашинтнуудыг оршоож, нутаглуулж ирсэн гэдэг. Шийтийн үнэн сүсэгтэн хүмүүсийн хувьд энэ ариун газар мөнхөд нойрсоно гэдэг тун чухал болно. Үе үеийн олон эзэн хаан, султан, хан хүү нар энд мөнхөд нойрсч байдаг юм.

0 Сэтгэгдэл