Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ
Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
ШӨХТГ монгол төгрөгт санаа тавьж эхэллээ
Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг одоогоос гурван жилийн өмнө батласан. Гэвч манай улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй зарим аж ахуй нэгжүүд одоог хүртэл валютаар худалдаа эрхэлсээр л байгаа. Тухайлбал “Таван богд” групп, “Топ мебель” тавилгын худалдаа зэрэг нь зарим бараа бүтээгдэхүүнээ валютаар худалдаалсаар байгаа. Тэр ч бүү хэл хувийн бага сургууль, цэцэрлэгүүд сургалтын төлбөрөө ам.доллараар авч буй нь нэгэнт хэвийн үзэгдэл болж. Уг нь, 2009 онд баталсан дээрх хуульд зааснаар зөрчлийг арилгуулах талаар шаардлага тавьж, тухайн үйл ажиллагаанаас олсон орлогыг хурааж улсын орлого болгоно гэсэн заалт бий. Энэ шаардлагыг биелүүлээгүй бол зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү буюу 1.0-3.2 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү буюу 5.4-10.8 сая төгрөгөөр тус тус торгоно гэсэн заалттай. Гэсэн хэдий ч үүнд хяналт тавих ёстой Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноо үүнд анхаарал хандуулсан удаагүй. Энэ байдлыг цэгцлэх, төгрөгийн ханшийг сулруулахгүй байх агуулгаар ШӨХТГ-аас Монгол Улсад валютаар худалдаа эрхэлж байгаа байгууллага, аж ахуй нэгжүүдийг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийж байхыг анхаарууллаа. Тус байгууллагад зарим аж ахуйн нэгж, байгууллагууд бараа үйлчилгээнийхээ үнэ тарифыг гадаад валютаар тогтоож, худалдаалж байгаа талаар хэрэглэгчдээс санал гомдол олонтаа иржээ. Иймээс тус байгууллагаас өчигдрөөс эхлэн долоо хоногийн хугацаатай анхааруулга өгч буй аж. Сануулсан хугацаанд зөрчлөө арилгаагүй аж ахуйн нэгж, хувь хүнийг хуулийн дагуу арга хэмжээ авна гэдгээ ч албаныхан мэдэгдлээ.
chadah uu tegeed Amjihgui l bh daa Ug ni Dollaraar Mongol ulsiin nutag devsger deer naimaa hiilgehgui bolgochihvol Mongol uneheer heregtei Gehdee amjihgui biz dee
энэ Аялал жуулчлалын бүх компаниуд USD -ээр тооцоо хийдэг шүү
ene sanxuugiin zoxitsuulax xorooniixon ajilaa oligtoixon xiigeesei
ene sanxuugiin zoxitsuulax xorooniixon ajilaa oligtoixon xiigeesei
Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг одоогоос гурван жилийн өмнө батласан. Гэвч манай улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй зарим аж ахуй нэгжүүд одоог хүртэл валютаар худалдаа эрхэлсээр л байгаа. Тухайлбал “Таван богд” групп, “Топ мебель” тавилгын худалдаа зэрэг нь зарим бараа бүтээгдэхүүнээ валютаар худалдаалсаар байгаа. Тэр ч бүү хэл хувийн бага сургууль, цэцэрлэгүүд сургалтын төлбөрөө ам.доллараар авч буй нь нэгэнт хэвийн үзэгдэл болж. Уг нь, 2009 онд баталсан дээрх хуульд зааснаар зөрчлийг арилгуулах талаар шаардлага тавьж, тухайн үйл ажиллагаанаас олсон орлогыг хурааж улсын орлого болгоно гэсэн заалт бий. Энэ шаардлагыг биелүүлээгүй бол зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү буюу 1.0-3.2 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү буюу 5.4-10.8 сая төгрөгөөр тус тус торгоно гэсэн заалттай. Гэсэн хэдий ч үүнд хяналт тавих ёстой Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноо үүнд анхаарал хандуулсан удаагүй. Энэ байдлыг цэгцлэх, төгрөгийн ханшийг сулруулахгүй байх агуулгаар ШӨХТГ-аас Монгол Улсад валютаар худалдаа эрхэлж байгаа байгууллага, аж ахуй нэгжүүдийг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийж байхыг анхаарууллаа. Тус байгууллагад зарим аж ахуйн нэгж, байгууллагууд бараа үйлчилгээнийхээ үнэ тарифыг гадаад валютаар тогтоож, худалдаалж байгаа талаар хэрэглэгчдээс санал гомдол олонтаа иржээ. Иймээс тус байгууллагаас өчигдрөөс эхлэн долоо хоногийн хугацаатай анхааруулга өгч буй аж. Сануулсан хугацаанд зөрчлөө арилгаагүй аж ахуйн нэгж, хувь хүнийг хуулийн дагуу арга хэмжээ авна гэдгээ ч албаныхан мэдэгдлээ. Д.Мөнх
0 Сэтгэгдэл
2013.07.28
2013.06.10
2013.05.21
2013.05.21
























