Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Цагдаагийн утсанд залгачихаад хулгайгаа яриад баригджээ

Америкийн Калифорни мужийн цагдаагийнхан машин хулгайлсан 20 настай хоёр залууг баривчилсан байна. Телевизийн ABC News 10 сувгийн мэдээлснээр бол тэр хоёрын нэг нь тохиолдлоор гар утаснаасаа цагдаагийн шуурхай албаны жижүүрийн 911 дугаарт залгаад утасаа унтраалгүй явж. Энэ хооронд цагдаагийн жижүүр тэдний юу хийж хаана яваа, дараа нь хаашаа явах төлөвлөгөөг 35 минутын турш чөлөөтэй сонсчээ. Хоёр хулгайч машины цонхыг нь хагалж хулгайлсан, тэр машинд нь мансууруулах үйлчилгээтэй эм байгаа тухай хүртэл ярьж машиныг цааш нь зарах гэж байгаагаа хүртэл ярьсан байна. Энэ бүх ярианаас цагдаагийн жижүүр тэднийг хаана явааг нь мэдээд эргүлүүддээ тэднийг саатуулахыг мэдэгджээ. Энэ үеэр тэд хоорондоо “Хүүе цагдаа яг араас ирж явна шүү дээ” гэхэд нөгөө нь “би л яагаа ч үгүй шүү” гэж. Тэднийг саатуулах үед яаж тэднийг мөрдөж олсныг асуухад цагдаа учрыг нь хэлтэл нэг нь “Чи энэ бүхий л хугацаанд 911 рүү залгаад л байсан юм уу”у гэж дуу алдсан байна.

0 Сэтгэгдэл