Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Лондонгийн гудамжинд олны нүдэн дээр хүний амь бүрэлгэжээ
Өчигдөр Лондон хотод олны нүдэн дээр хүний амийг зэрлэгээр хөнөөсөн хэрэг гарч олныг цочирдууллаа. Террорист шинжтэй энэ хэргийг хар арьст хоёр залуу үйлдсэн бөгөөд хамгийн хачирхалтай нь тэд хүний аминд хүрчихээд зугтаахын оронд ойр хавьд байсан хүмүүст хандаж, зураг, дүрс бичлэгийг авахыг уриалж байжээ. Тэр ч бүү хэл бичлэг хийж байсан нэг хүний өмнө  цус болсон гартаа хоёр хутга барьж ирээд “Бидний үүнийг хийсэн шалтгаан лалын шашинтнууд өдөр бүр үхэж байгаатай холбоотой. Үүний хариуд би нүдийг нүдээр, шүдийг шүдээр солих болно. Бид тэмцлээ хэзээ ч  зогсоохгүй гэдгээ Аллахын нэрээр андгайлж байна. Та нар хэзээ ч амар амгалан байхгүй. Засгийн газраа унагаа. Тэд та нарын төлөө хэзээ ч анхаарал тавьдаггүй. Бид гудамжинд гараад буудлаа гэхэд Дэвид Камерун гарч ирээд хамгаалж, та нарын өмнөөс үхнэ гэж бодож байна уу. Үгүй. Тиймээс одоо тэднээс сал. Цэргүүдээ буцаа гэж хэл. Тэгвэл та нар амар амгалан амьдрах болно” гэж хэлсэн нь интернэт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, шуугиан тариад байна.


Энэ явдлыг орчин тойронд нь байсан олон арван хүн харсан бөгөөд гэмт хэрэгтнүүд цагдаа ирэхийг хүлээж байсан бололтой хэргийн газар хавиар холхиж байсан гэнэ. Үүний эцэст цагдаа ирж, тэдэн рүү гал нээн шархдуулаад барьж авчээ. Тэд шархадсан учраас одоохондоо тэднийг эмнэлэгт байлгаж байгаа аж.  Гэмт хэрэгтнүүд Африкийн Сомали, Нигериэс гаралтай байх магадлалтай гэж хэвлэлүүд мэдээлж байна.  
Хэргийн газар байсан хүмүүс гэмт хэрэгнүүд цэргийг хэрхэн хөнөөснийг нүдээр харж, маш их айж балмагдаж, тэд яг л араатан шиг авирлаж байсан хэмээн ярьж байна.  Олныг цочирдуулсан хэргийн дараа Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерун мэдэгдэл хийхдээ “Бид терроризмын өмнө өвдөг сөгдөхгүй. Та бүхэн өөрсдийнхөөрөө амьдар. Террористуудад тэд хэзээ ч ялж чадахгүй гэдгийг харуул” гэжээ.


Гэмт хэрэгтнүүдийн нэг нь юу ч болоогүй мэт хутгатайгаа хэргийн газрын гэрч нэг эмэгтэйтэй ярилцсан байна.



0 Сэтгэгдэл
shashin gegch ym iim ayultai huniig engej oorchlodog
Хамгийн их уншсан