Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
80 настай япон уулчин Эверестийн оргилд гарлаа
Японы 80 настай уулчин Эверестийн оргилд гарч, дэлхийн хамгийн өндөр ууланд авирч чадсан хамгийн ахмад уулчин боллоо. Дээд амжилтын эзнийг Юйчиро Миура гэдэг бөгөөд тэрээр 70 насандаа мөн 75 насандаа Эверестийн оргилд гарч байжээ. Түүний өмнө Эверестэд гарсан хамгийн ахмад уулчин хэмээх рекордыг 76-тайдаа гарсан Балбын уулчин Мин Бахадур Шерчан эзэмшиж байсан юм.
Ю.Миура оргилд хүүтэйгээ болон Балбын зургаан хөтчийхамт гарсныхаа дараа хиймэл дагуулын утсаар гэр бүлийхэнтэйгээ холбогдож “Би гарч чадлаа” хэмээн баяртайгаар мэдэгджээ. Гэхдээ түүний амжилтыг тун удахгүй эвдэж магадгүй байна. Учир нь, өмнөх рекордын эзэн Балбын уулчин Шерчан ирэх долоо хоногт Эверестэд авирахаар төлөвлөж байгаа аж. Тэрээр одоо 81 настай юм.
Японы 80 настай уулчин Эверестийн оргилд гарч, дэлхийн хамгийн өндөр ууланд авирч чадсан хамгийн ахмад уулчин боллоо. Дээд амжилтын эзнийг Юйчиро Миура гэдэг бөгөөд тэрээр 70 насандаа мөн 75 насандаа Эверестийн оргилд гарч байжээ. Түүний өмнө Эверестэд гарсан хамгийн ахмад уулчин хэмээх рекордыг 76-тайдаа гарсан Балбын уулчин Мин Бахадур Шерчан эзэмшиж байсан юм. Ю.Миура оргилд хүүтэйгээ болон Балбын зургаан хөтчийхамт гарсныхаа дараа хиймэл дагуулын утсаар гэр бүлийхэнтэйгээ холбогдож “Би гарч чадлаа” хэмээн баяртайгаар мэдэгджээ. Гэхдээ түүний амжилтыг тун удахгүй эвдэж магадгүй байна. Учир нь, өмнөх рекордын эзэн Балбын уулчин Шерчан ирэх долоо хоногт Эверестэд авирахаар төлөвлөж байгаа аж. Тэрээр одоо 81 настай юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























