Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Маргарет Тэтчерийн гуталд хэдийг төлөх вэ
Их Британийн Ерөнхий сайд агсан Маргарет Тэтчерийн хоёр гутлыг бас бус зүйлсийн хамтаар дуудлагаар худалдах гэж байна. Эдгээр гутал юугаараа онцлог болоод дуудлагаар худалдахаар болов гэхээр дотор нь “Маргарет Тэтчерт тусгайлан зориулав” гэсэн үг сийлээстэй байдаг аж. Хатагтай Тэтчер 1988-1991 онд өмсч байсан хоёр гутлыг “Rayne Royal Warrant” үйлдвэрлэсэн гэхэд дуудах үнэ нь ердөө 100-150 фунтээс эхэлж байгаа аж.  “Rayne Royal Warrant” нь Их Британийн хатан хаан, Диана гүнж гээд язгууртнуудын гутлыг хийдгээрээ алдартай юм. Тэгэхээр дуудах эхний үнэ бага боловч нэлээд өндөр үнэ хүрнэ гэж зохион байгуулагчид нь найдаж байна. Түүний нэг цүнх л гэхэд 100 мянган фунт хүрч байсан удаатай. Дуудлагаар худалдах зүйлс дотор хатагтай Тэтчерийн гарын үсэгтэй хоолны цэс, гарын үсэгтэй хар цагаан зураг, ном зэрэг багтаж байгаа аж.  Онлайнаар явагдах дуудлага худалдаа энэ сарын 30-нд дуусах юм байна.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан