Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Маргааш алга болсон хүүхдүүдээ дурсах өдөр

Маргааш олон улс даяар алга болсон хүүхдүүдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэнэ. Энэ өдрийг онцлон тэмдэглэх санаачилгыг АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейган одоогоос 30 жилийн өмнө гаргасан юм. Жил бүрийн тавдугаар сарын 25-ныг онцлон сураггүй болсон хүүхдүүдийн дурсгалд зориулсан нь 1972 оны энэ өдөр АНУ-ын Нью-Йорк хотод Этан Патц хэмээх зургаан настай хүү алга болсонтой холбоотой юм. Хичээлдээ явахаар гараад, гэрээсээ хоёрхон гудамжны зайд сураггүй алга болсон Этан хүүгийн учир битүүлэг энэ хэрэг тухайн үедээ ихээхэн шуугиан дэгдээж, олон сая эцэг эхийн зүрхийг шимшрүүлж байжээ. Тухайн үед Этан Патцыг 100 гаруй цагдаа эрэн сурвалжилж хайсан боловч одоо болтол хүүгийн хувь заяа хэрхэснийг тодорхой болгож чадаагүй юм. Түүнийг 2001 онд орон нутгийн засаг захиргаа нас барсанд тооцсон байна. Этан Патцыг асрагчийнх нь найз байсан Хосе Антонио Рамос хөнөөсөн гэж сэжиглэн хорьсон боловч одоо болтол хангалттай нотлох баримт олоогүй. Ор сураггүй алга болсон хүүхдүүдийн хэрэг АНУ-аар зогсохгүй дэлхийн олон улсад гарсаар байгаа. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Португалид алга болсон Маделин МакКейн охины хэргийг хэдэн жилийн турш мөрдөөд олж чадаагүй л байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан