Стивен Дауст: Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудлаар хамтран ажиллана
Хойд бүсийн алслагдсан хороодын 133 мянган иргэнд тусламж үзүүлжээ
НИТХ-ын ажлын алба улсын архивын үзлэгт хамрагдаж байна
ЧУУЛГАН: Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх асуудлыг эцэслэнэ
Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
МҮХАҮТ-аас мэдэгдэл гаргалаа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Дөрвөн замыг хааж засвар хийнэ
Нийслэл хотод зам засвар, шинэчлэлтийн ажил хэд хэдэн газар явагдаж байна. Засвар хийж байгаа 19-р хорооллын арын 4 км авто замын зүүн хэсэг буюу Гандийн гудамжнаас Энхтайваны гүүр доогуур "Петровис" шатахуун түгээх станц хүрэх 500 метр зам, Чулуун овооны тойргоос Амгалангийн тролейбусны эцэс хүртэлх 1,8 км авто зам, Хасбаатарын гудамжны зүүн хэсэг буюу хорооллын ахуйн үйлчилгээний уулзвараас хойш хуучнаар Эх нялхасын төвийн баруун хойд уулзвар хүртэлх 460 метр автозам, Сэлбийн хос гүүрийн хойд талын гүүрийн замууд тус тус хаалттай байна. Өнөөдрөөс Зүүн салааны шинэ эцсээс замын төгсгөл хүртэл 1,2 км авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажил хийх бол 05 сарын 27 буюу даваа гарагаас СХД-ийн Үйлдвэрчний эвлэлийн гудамжны "Баянхошуу" чиглэлийн 3,4 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил эхэлж, Ханын материалын уулзвараас Цэргийн хотхоны уулзвар хүртэл 1,4 км авто замыг хааж хучилтын ажил хийнэ.
5-р сарын 25-ны 12 цагт Хасбаатарын гудамжны зүүн хэсэг буюу Эх нялхасын баруун талын 460 метр авто замын хөдөлгөөнийг нээж үргэлжлүүлэн 06 сарын 01-ны өдрийг хүртэл Хасбаатарын гудамжны баруун хэсэг буюу 3, 4-р хорооллын эцсийн буудлын уулзвараас хойш “Нэхий плаза” хүртэлх 280 метр авто замыг хааж зам засварын ажил хийхээр төлөвлөжээ. Тиймээс иргэд энэ өдрүүдэд хаагдсан замуудын маршрутаа зөв тодорхойлж, явахыг сануулж байна.
Нийслэл хотод зам засвар, шинэчлэлтийн ажил хэд хэдэн газар явагдаж байна. Засвар хийж байгаа 19-р хорооллын арын 4 км авто замын зүүн хэсэг буюу Гандийн гудамжнаас Энхтайваны гүүр доогуур "Петровис" шатахуун түгээх станц хүрэх 500 метр зам, Чулуун овооны тойргоос Амгалангийн тролейбусны эцэс хүртэлх 1,8 км авто зам, Хасбаатарын гудамжны зүүн хэсэг буюу хорооллын ахуйн үйлчилгээний уулзвараас хойш хуучнаар Эх нялхасын төвийн баруун хойд уулзвар хүртэлх 460 метр автозам, Сэлбийн хос гүүрийн хойд талын гүүрийн замууд тус тус хаалттай байна. Өнөөдрөөс Зүүн салааны шинэ эцсээс замын төгсгөл хүртэл 1,2 км авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажил хийх бол 05 сарын 27 буюу даваа гарагаас СХД-ийн Үйлдвэрчний эвлэлийн гудамжны "Баянхошуу" чиглэлийн 3,4 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил эхэлж, Ханын материалын уулзвараас Цэргийн хотхоны уулзвар хүртэл 1,4 км авто замыг хааж хучилтын ажил хийнэ.5-р сарын 25-ны 12 цагт Хасбаатарын гудамжны зүүн хэсэг буюу Эх нялхасын баруун талын 460 метр авто замын хөдөлгөөнийг нээж үргэлжлүүлэн 06 сарын 01-ны өдрийг хүртэл Хасбаатарын гудамжны баруун хэсэг буюу 3, 4-р хорооллын эцсийн буудлын уулзвараас хойш “Нэхий плаза” хүртэлх 280 метр авто замыг хааж зам засварын ажил хийхээр төлөвлөжээ. Тиймээс иргэд энэ өдрүүдэд хаагдсан замуудын маршрутаа зөв тодорхойлж, явахыг сануулж байна.
0 Сэтгэгдэл
























