Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Оросын дотоод хэргийн сайд асаны жолооч дээрэмчдийн бүлгийн толгойлогч байжээ

Оросын дотоод хэргийн сайд асан Гашид Нургалиевын жолоочоор ажиллаж байсан 35 настай Александр Ковалевыг хулгайн хэргээр баривчилсан байна. Цагдаагийнхан түүний машинаас 2012 оны арванхоёрдугаар сард Солнечногоскийн нэгэн фирмээс алдагдсан үнэт зүйлсийг олсон байна. Түүний машинаас нийт 5 сая рублийн үнэ бүхий зүйлийг илрүүлжээ. Ковалев дээрмийн бүлэгт байсан гэдгээ мэдүүлгийнхээ үеэр хүлээн зөвшөөрсөн аж. Мөрдөн байцаалтын явцад энэ бүлгийн томоохон үүрэг бүхий нэгэн мөн дотоод хэргийн яамны автобаазын жолооч гэдгийг илрүүлсэн байна. Хачирхалтай нь тэрээр дээрмийн үеэр Нургалиев сайдын гэр бүлийн машиныг ашигладаг байсан аж. Мэдээж дээрэмчин сайдын машинд энэ бүх хулгайн зүйлсээ нуудаг байсан учраас илрүүлэхэд хүндхэн байсан гэнэ. Түүнээс гадна хуучин сайд өнөөдрийг хүртэл Дотоод хэргийн яамны автобаазын машиныг ашиглаж байгаа нь энэ хэргийн илрүүлэлтэд нөлөөлсөн гэж үзсэн байна.

0 Сэтгэгдэл