Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Энэтхэгийн Маоистууд улс төрчид халджээ

Энэтхэгийн Чхаттисгарх мужид маоист бүлгийн зэвсэгт дайчид Энэтхэгийн Үндэсний конгресс намын орон нутгийн  төлөөлөгчид халдах үеэр 17 хүний амь үрэгдлээ гэж орон нутгийн цагдаагийнхан мэдээлжээ. Амь үрэгдсэн хүмүүсийн 12 нь улс төрч байсан бол тав нь цагдаагийн ажилтан байсан байна. Харин намын төлөөлөгч Нанд Кумар Пател, түүний хүү хоёрыг зэвсэгт этгээдүүд хулгайлж авч явсан гэжээ. Улстөрч хязгаарын нэгэн хотод болсон цуглаанаас буцаж явахад нь зэвсэгт бүлэглэлийнхэн ийн дайрч авто цуваа руу бөмбөг шидэж дэлбэлээд, дараа нь гал нээсэн байна.
Намын ажилтан найман ч хүн хүнд шархаджээ. Чхаттисгарх муж нь төв Энэтхэгт байрладаг, маоист бүлэглэлийнхэн идэвхтэй ажилладаг газар юм. Маостууд омгуудыг нэгтгэх, газаргүй тариачдын төлөө гэсэн нэрийн дор засгийн газрын эсрэг зэвсэгт тэмцэл өрнүүлж халдлага дайралт хийн, улстөрчид рүү дайрдаг  юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан