Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Дэлхийн хамгийн жаргалтай улс Австрали
Австрали улс дэлхийн хамгийн жаргалтай орноор тодорчээ. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн 30 гаруй орныг хамруулсан судалгааны дүнд хүн ард нь хамгийн аз жаргалтай амьдрах боломжийг хангасан орон бол Австрали хэмээн нэрлэсэн байна. Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй, аж үйлдвэржсэн орнуудыг багтаасан уг судалгааны эхний аравт Австрали, Швед, Канад, Норвеги, Швейцарь, АНУ, Дани, Нидерланд, Исланд, Их Британи оржээ. Австрали улс энэхүү жагсаалтыг гурав дахь жилдээ тэргүүлж байгаа нь энэ юм.  Эдгээр улсыг хүн амын орлогын түвшин, эрүүл мэнд, аюулгүй байдал, орон сууцжуулалт зэрэг 10 гаруй шалгуур үзүүлэлтээр дүгнэж жагсаажээ. Австралийн хувьд 15-64 насны 23 сая хүн амынх нь 73 хувь нь ажил орлоготой. Дундаж наслалт бараг 82 хүрсэн. Австраличууд бусад өндөр хөгжилтэй орнуудтай жишвэл харьцангуй цөөн цаг ажилладаг, мөн ардчиллын үйл явцад ч идэвхтэй оролцдог байна. Өнгөрсөн сонгуулиар гэхэд сонгогчдын ирц 93 хувьтай байсан нь өндөр хөгжилтэй орнуудын хувьд ховор тохиолдол. Ер нь, австраличууд амьдралдаа тун сэтгэл хангалуун байдаг нь судалгаанаас харагддаг. Тэдний 84 хувь нь өдөр бүрийн амьдрал нь эерэг, өөдрөг бүтэмжтэй байдаг хэмээн судалгаанд оролцохдоо хэлсэн байдаг.  Уул уурхай дээр суурилан хүчтэй хөгжсөн Австрали улс 2009 оны дэлхийн эдийн засгийн хямралаас сэргийлж чадсан цорын ганц орон юм. Гэхдээ сүүлийн жилүүдэд тус улс уул уурхайгаас хараат байдлаас гарахын  тулд барилга, үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлж байна. Үүнээс гадна хүн амын орлогын ялгаа илт зөрүүтэй болж эхэлсэн нь санаа зовоож байгаа юм. Тухайлбал, хүн амын хамгийн өндөр орлоготой хэсгийн орлого хамгийн бага хэсгийнхээс зургаа дахин өндөр байна. 
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан